Соломоны дуун 6:1–13

  • Иерусалимын эмэгтэйчүүд (1)

  • Бүсгүй (2, 3)

    • «Хайрт минь минийх, би түүнийх» (3)

  • Хаан (4-10)

    • «Чи Тирза шиг үзэсгэлэнтэй» (4)

    • Эмэгтэйчүүдийн үгийг хэлэв (10)

  • Бүсгүй (11, 12)

  • Хаан (болон бусад хүн) (13а)

  • Бүсгүй (13б)

  • Хаан (болон бусад хүн) (13в)

6  «Хамгаас үзэсгэлэнтэй бүсгүй минь,Хайрт чинь хаашаа явсан юм бэ? Аль зүг рүү явсан бол? Алив бид чамтай хамт хайлцъя».   «Хайрт минь цэцэрлэг рүүгээ,Тансаг үнэртний цэцэрлэг рүүгээ явсан. Цэцэрлэгүүдийн дунд хонио хариулж,Сараана цэцэг түүхээр явсан.   Хайрт минь минийх,Би түүнийх. Тэр минь сараана цэцэгсийн дунд хонио хариулж яваа».   «Хонгор минь, чи Тирза* шиг үзэсгэлэнтэй,Иерусалим шиг сэтгэл татам,Тугаа мандуулсан их цэрэг шиг сүрдэм сайхан билээ.   Нүд чинь намайг эзэмдэж байгаа учирНад руу бүү ширтээч. Үс чинь Гилеадын уулсаас уруудахЯмаан сүрэг мэт аж.   Чиний минь шүдНэг нь ч хээл хаяагүй, бүгд ихрийг тээсэн,Дөнгөж угаагдаад гарсанХонин сүрэг мэт билээ.   Гивлүүрийн цаадах хацар чиньТаллан хуваасан анар мэт билээ.   Надад 60 хатан,80 татвар эм,Тоймгүй олон бүсгүй бий.   Гэвч тагтаа минь, өө сэвгүй нэгэн минь цор ганц. Тэр минь эхийнхээ ганц охин,Төрүүлсэн эхийнхээ энхрий үр нь билээ. Бүсгүйчүүд түүнийг хараад жаргалтай эмэгтэй гэж хэлдэг. Хатад, татвар эмс ч түүнийг магтдаг. 10  “Үүрийн туяа адил гэрэлтсэн,Тэргэл саран шиг үзэсгэлэнтэй,Нар мэт гийсэн,Тугаа мандуулсан их цэрэг шиг сүрдэм энэ бүсгүй хэн бэ?”». 11  «Би самрын моддын цэцэрлэг рүү явлаа. Хөндийд* өвс ургамал нахиалсныг,Усан үзмийн модод соёолсныг,Анарын модод цэцэглэснийг үзэхээр явсан юм. 12  Би хүсэлдээ хөтлөгдөн явсаар санамсаргүйЯзгууртнуудын морьт тэрэгнүүд дээр ирлээ». 13  «Буцаад ирээч Шуламмит аа, буцаад ир! Буцаад ир, буцаад ир! Бид чамайг харъя!». «Та нар юунд Шуламмит намайг ширтэнэ вэ?». «Тэрбээр Маханаимын бүжиг* шиг юм!».

Зүүлт

Эсвэл «Таатай сайхан хот»
Эсвэл «Сайрт»
Эсвэл «хоёр бүлэг хүмүүсийн бүжиг»