Соломоны дуун 7:1–13
7 «Эрхэм бүсгүй минь,Шаахайтай хөл чинь юутай сайхан бэ!
Ташаа гуяны чинь хэлбэрУрлаач хүний гараа гаргаж бүтээсэн чимэглэл мэт билээ.
2 Хүйсний чинь нүх хул аяга билээ.
Амтат дарсаар үргэлж бялхаж байг.
Хэвлий чинь сараана цэцэгсээр хүрээлэгдсэнБуудайн овоо юм.
3 Хоёр хөх чиньЗээрийн ихэр янзага мэт билээ.
4 Чиний хүзүү зааны ясан цамхаг адил,Чиний нүд Бат-раббимын дааман хаалганы дэргэдэхХешбоны цөөрөм адил,Чиний хамар Дамаск руу харахЛиваны цамхаг адил билээ.
5 Толгой чинь сүндэрлэн буй Кармел уул шиг,Үс чинь нил ягаан ноос мэт билээ.
Намирсан гэзэг чинь хааны сэтгэлийг эзэмджээ.
6 Хайрт бүсгүй минь ээ, үзэмж төгс бүхнээс илүү чиЮутай үзэсгэлэнтэй, юутай сэтгэл татам бэ!
7 Нуруу чинь дал мод адил,Хөх чинь хасарваанийн хонгорцог мэт билээ.
8 Би: “Хонгорцог жимсийг нь барихаарТэр дал модонд авиръя” гэж хэлсэн юм.
Хөх чинь усан үзмийн хонгорцог адил,Амьсгал чинь алим мэт анхилуун,
9 Уруул* чинь хамгийн сайн дарс мэт байх болтугай!».
«Уруул дээгүүр алгуурхан урсаж тавтай нойрсуулдагЭнэ дарсыг хайрт минь зөөлөн залгилаг.
10 Би түүнийх билээ.
Хайрт минь намайг хүсэн мөрөөддөг.
11 Хонгор минь ээ, ирээч.
Хамтдаа хээр тал руу зугаалъя.
Хенна цэцэгсийн бутан дунд амаръя.
12 Эрт босожУсан үзмийн мод гөлөглөсөн эсэхийг,Цэцэгс нь цоморлогоо дэлгэсэн эсэхийг,Анарын мод цэцэглэсэн эсэхийг үзэхээрУсан үзмийн талбай руу явъя.
Тэнд би чамайг энхрийлж хайрлая.
13 Жимсний анхилам үнэр үнэртэж байна.
Хамаг сайн жимс манай үүдэнд бий.
Хонгор минь ээ, би чамдааШинэ болон өмнөх ургацын жимсийг хадгалсан юм.
Зүүлт
^ Үгч. «Тагнай»