Соломоны дуун 8:1–14

  • Бүсгүй (1-4)

    • «Ах шиг минь байсан ч болоосой, чи!» (1)

  • Бүсгүйн ах нар ()

    • Хайртыгаа налж байгаа тэр эмэгтэй хэн бэ?

  • Бүсгүй (5б-7)

    • «Хайр бол үхэл мэт хүчтэй» (6)

  • Бүсгүйн ах нар (8, 9)

    • «Дүү маань хана хэрэм бол ... Харин хаалга бол ...» (9)

  • Бүсгүй (10-12)

    • «Би бол хана хэрэм» (10)

  • Хоньчин залуу (13)

    • Надад бас дуу хоолойгоо сонсгооч

  • Бүсгүй (14)

    • Зээр мэт түргэн ирээч

8  Эхийн минь хөхийг хөхөж өссөнАх шиг минь байсан ч болоосой, чи! Тэгвэл чамтай гадаа тааралдаад үнсэхэд миньХэн ч намайг жигшихгүй байх байсан.   Би чамд замчлах сан. Надад олон зүйлийг заасанЭхийнхээ гэрт аваачих сан. Чамдаа амтат дарс,Анарын цэвэр шүүс уулгах сан.   Тэр минь зүүн гараараа миний толгойд хүрч,Баруун гараараа намайг тэвэрнэ.   Иерусалимын эмэгтэйчүүд ээ, надад тангараглаач. Цаг нь болоогүй байхад хайр сэтгэлийг минь бүү өдөө, бүү сэрээ».   «Хайртыгаа налаадХээрээс ирж яваа тэр эмэгтэй хэн бэ?». «Би чамайгаа алимны модон доор сэрээсэн. Чиний эх тэнд чамайг төрүүлэхээр дуншсан. Чамайг төрүүлсэн эмэгтэй тэнд дуншсан.   Намайгаа энгэр болон гарандаа зүүсэн тамгат бөгж мэтҮргэлж санаж яваарай. Учир нь хайр бол үхэл мэт хүчтэй,Нэхэл хатуу Булш* мэт чин үнэнч байхыг шаарддаг. Хайр бол дүрэлзэх галын дөл, Яагаас* эхтэй дөл.   Оволзох их ус хайрыг унтрааж дийлэхгүй,Гол ус ч хайрыг хаман одож дийлэхгүй. Хүн гэр орныхоо хамаг эд хөрөнгөөр хүний хайрыг татах гэвэлЭнэ нь* жигшил төрүүлэх нь гарцаагүй».   «Хөх нь ургаагүй,Бяцхан дүүг миньХүн гуйж ирэх тэр өдөрБид яах билээ?».   «Дүү маань хана хэрэм болДээр нь титэм мэт мөнгөн орой барья. Харин хаалга болХуш банзаар битүүлье». 10  «Би бол хана хэрэм,Хөх минь цамхаг. Иймээс би түүнийхээ нүдэндАмар тайван харагддаг. 11  Соломон Баал-хамонд усан үзмийн талбайтай байв. Талбайгаа тариаланчдад түрээслүүлсэн юм. Тариаланч бүр ургацынхаа төлөө 1 000 мөнгөн шекел төлдөг байв. 12  Соломон оо, 1 000 мөнгөн шекел нь таных,200 мөнгөн шекел нь тариаланчдынх билээ. Гэвч би өөрийнхөө усан үзмийн талбайг арчлахыг илүүд үзэж байна». 13  «Цэцэрлэгт суугч аа,Анд нөхөд минь чиний дуу хоолойг сонсох гэж хүлээдэг. Надад бас сонсгооч». 14  «Хурдан ирээч, хайрт минь. Зээр, идэр буга мэтҮнэрт ургамалт уулсыг даваадТүргэн ирээч».

Зүүлт

Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.
«Яа» бол Ехова гэдэг нэрийн товчлол.
Эсвэл «Тэрбээр» гэсэн бололтой.