Титэд бичсэн захидал 2:1–15

  • Настайчууд, залуучуудад өгсөн зөв сургаал (1-15)

    • Бурхны хүсэл таалалд нийцдэггүй бүхнийг хүсэхгүй байх (12)

    • Сайн үйлийн төлөөх хичээл зүтгэл (14)

2  Харин чи зөв* сургаалд нийцэх юм ярьж бай.  2  Настай эрчүүдэд биеэ барьдаг, хүндэтгэл хүлээм, ухаалаг, бат итгэлтэй, хайр халамжтай, тэвчээр алддаггүй байхыг уриал.  3  Түүнчлэн, настай эмэгтэйчүүдэд зан байдлаараа Бурхнаа алдаршуулдаг, хов жив ярьдаггүй, дарсанд шунадаггүй, сайныг заадаг байхыг уриал.  4  Ингэснээр тэд залуу эмэгтэйчүүдэд эр нөхөр, үр хүүхдээ хайрлах,  5  ухаалаг, цэвэр ариун байх, ар гэрээ сайн авч явах, нөхөртөө захирагдахыг зааж чадна. Тэгвэл Бурхны үгийг хэн ч муу хэлэхгүй. 6  Бас залуу эрчүүдэд ухаалаг байхыг уриал.  7  Чи өөрөө ямагт сайн үйлсээрээ үлгэр жишээ бай. Үнэн юмыг хичээнгүйлэн заа*.  8  Ингэхдээ шүүмжлүүлэхээргүй зөв ярь. Тэгвэл эсэргүүцэгчид биднийг муулах аргагүй болж, ичнэ.  9  Боолуудад ингэж уриал. Бүх юманд эзэндээ захирагдаж таалалд нь нийцүүлэхийг, хүндэтгэлтэй харьцахыг,  10  хулгай хийхгүй, итгэлийг нь хөсөрдүүлэхгүй байхыг уриал. Ингэвэл Аврагч Бурхныхаа сургаалыг бүх талаар чимнэ. 11  Бурхан янз бүрийн хүнийг аврахыг зорьж нигүүлсэнгүйгээ баталсан.  12  Энэ нь Бурхны хүсэл таалалд нийцдэггүй болон энэ ертөнцөд байдаг муу муухай бүхнийг хүсэхгүй байж, өнөө үед* ухаалаг, гэм зэмгүй, Бурханд үнэнч байх ёстойг бидэнд ухааруулдаг.  13  Бид гайхамшигт найдвар биелэх цагийг, агуу Бурхан болон Аврагч Есүс Христийн алдраа илчлэх цагийг хүлээдэг.  14  Есүс Христ бидний төлөө амиа өгсөн нь биднийг муу муухай бүхнээс чөлөөлж*, сайн үйлийн төлөө хичээл зүтгэлтэй, тусгай ард түмнээ болгож цэвэршүүлэхийн тулд юм. 15  Чамд өгсөн эрх мэдлийн дагуу эдгээрийг хэлж ярь, уриал*, зэмлэ. Хэн ч чамайг дорд бүү үзэг.

Зүүлт

Эсвэл «эрүүл, тустай»
Эсвэл «Үнэнээр нь хичээнгүйлэн заа» гэсэн бололтой.
Үгч. «зольж»
Эсвэл «урамшуулан зоригжуул»