Тооллого 2:1–34

  • Гурав гурван овгоор зохион байгуулав (1-34)

    • Зүүн зүгт Иудагийн хуаран (3-9)

    • Өмнө зүгт Реубений хуаран (10-16)

    • Дунд нь Левигийн хуаран (17)

    • Баруун зүгт Ефраимын хуаран (18-24)

    • Хойд зүгт Даны хуаран (25-31)

    • Нийт бүртгэгдсэн эрчүүд (32-34)

2  Ехова дараа нь Мосе Аарон хоёрт  «Израйлчууд гурав гурван овгоороо нийлж хуваарилагдсан газраа буудаллах бөгөөд хүн бүр эцгийн бүлийнхээ дарцгийн ойролцоо байрлах ёстой. Тэгэхдээ цугларалтын асрыг тойрч цугларалтын асрын зүг рүү харж буудаллах юм.  Наран мандах зүүн зүгт гурван овгоос бүрдсэн Иудагийн хуаран бүлэг бүлгээрээ* байрлана. Иудачуудын удирдагч нь Амминадабын хүү Нахшон бөгөөд  хуарангаас нь цэрэгт бүртгэгдсэн хүмүүсийн тоо нь 74 600 юм.  Иуда овгийн хажууд Иссахар овог байрлана. Иссахарчуудын удирдагч нь Зуарын хүү Нетанел бөгөөд  цэрэгт бүртгэгдсэн хүмүүс нь 54 400 юм.  Нөгөө талд нь Зебулун овог байрлана. Зебулунчуудын удирдагч нь Хелоны хүү Елиаб бөгөөд  цэрэгт бүртгэгдсэн хүмүүс нь 57 400 юм.  Иудагийн хуарангаас цэрэгт бүртгэгдсэн хүмүүс нийтдээ 186 400 бөгөөд нүүх болоход тэд хамгийн түрүүнд майхнаа буулган хөдлөх ёстой. 10  Өмнө зүгт гурван овгоос бүрдсэн Реубений хуаран бүлэг бүлгээрээ байрлана. Реубенчүүдийн удирдагч нь Шедеурын хүү Елизур бөгөөд 11  цэрэгт бүртгэгдсэн хүмүүс нь 46 500 юм. 12  Реубен овгийн хажууд Симеон овог байрлана. Симеончуудын удирдагч нь Зуришаддаин хүү Шелумиел бөгөөд 13  цэрэгт бүртгэгдсэн хүмүүс нь 59 300 юм. 14  Нөгөө талд нь Гад овог байрлана. Гадчуудын удирдагч нь Реуелийн хүү Елиасаф бөгөөд 15  цэрэгт бүртгэгдсэн хүмүүс нь 45 650 юм. 16  Реубений хуарангаас цэрэгт бүртгэгдсэн хүмүүс нийтдээ 151 450 бөгөөд тэд хоёрдугаарт майхнаа буулгаад хөдлөх ёстой. 17  Цугларалтын асрыг нүүхэд левичүүдийн хуаран бусад хуарангуудын дунд явна. Овгууд гурав гурван овгоороо хуарагнасан дарааллаараа, байрлалаа солихгүй нүүх ёстой. 18  Баруун зүгт гурван овгоос бүрдсэн Ефраимын хуаран бүлэг бүлгээрээ байрлана. Ефраимчуудын удирдагч нь Аммихудын хүү Елишама бөгөөд 19  цэрэгт бүртгэгдсэн хүмүүс нь 40 500 юм. 20  Ефраим овгийн хажууд Манассе овог байрлана. Манассечуудын удирдагч нь Педахзурын хүү Гамалиел бөгөөд 21  цэрэгт бүртгэгдсэн хүмүүс нь 32 200 юм. 22  Нөгөө талд нь Бениамин овог байрлана. Бениаминчуудын удирдагч нь Гидеонигийн хүү Абидан бөгөөд 23  цэрэгт бүртгэгдсэн хүмүүс нь 35 400 юм. 24  Ефраимын хуарангаас цэрэгт бүртгэгдсэн хүмүүс нийтдээ 108 100 бөгөөд тэд гуравдугаарт майхнаа буулгаад хөдлөх ёстой. 25  Хойд зүгт гурван овгоос бүрдсэн Даны хуаран бүлэг бүлгээрээ байрлана. Данчуудын удирдагч нь Аммишаддаин хүү Ахиезер бөгөөд 26  цэрэгт бүртгэгдсэн хүмүүс нь 62 700 юм. 27  Дан овгийн хажууд Ашер овог байрлана. Ашерчуудын удирдагч нь Охраны хүү Пагиел бөгөөд 28  цэрэгт бүртгэгдсэн хүмүүс нь 41 500 юм. 29  Нөгөө талд нь Нафтали овог байрлана. Нафталичуудын удирдагч нь Енаны хүү Ахира бөгөөд 30  цэрэгт бүртгэгдсэн хүмүүс нь 53 400 юм. 31  Даны хуарангаас цэрэгт бүртгэгдсэн хүмүүс нийтдээ 157 600 бөгөөд тэд Израйлын гурван овгоос бүрдсэн хуарангуудаас хамгийн сүүлд нь майхнаа буулгаад хөдлөх ёстой» хэмээн айлджээ. 32  Эдгээр нь эцгийн бүлүүдийнхээ дагуу бүртгэгдсэн израйл эрчүүд юм. Хуарангууд дахь цэрэгт бүртгэгдсэн хүний нийт тоо 603 550 байв. 33  Харин левичүүдийг Еховагийн Мосед тушаасны дагуу бусад израйлчуудтай хамт бүртгээгүй юм. 34  Израйлчууд Еховагийн Мосед тушаасан бүхнийг биелүүлжээ. Тэд тийнхүү гурав гурван овгоороо нийлэн ураг ургаараа, эцгийн бүлүүдээрээ хуарагнаж, бас хөдөлдөг байв.

Зүүлт

Үгч. «цэргийн бүлгүүдээрээ»