Тооллого 24:1–25

  • Балаамын шүлэглэн хэлсэн 3 дахь үг (1-11)

  • Балаамын шүлэглэн хэлсэн 4 дэх үг (12-25)

24  Израйлыг ерөөх нь Еховад таалагдсаныг Балаам ойлгоод Израйлд ямар нэг муу юм тохиолдох эсэхийг дахин мэдэх гэж явсангүй. Харин цөл рүү харав.  Балаам овог овгоороо буудалласан израйлчуудыг харлаа. Тэгтэл Бурхны агуу хүч түүн дээр буув.  Тэрбээр дараах үгийг шүлэглэн хэлжээ. «Беорын хүү Балаамын үгНүд нь нээлттэй хүний үг   Бурхны үгийг сонссонТөгс хүчит Нэгний үзэгдлийг үзсэнНүд нь нээлттэй сөгдөж мөргөсөн хүний үг   Иаков аа, чиний майхнууд хэчнээн сайхан бэ!Израйл аа, чиний сууцууд хэчнээн үзэсгэлэнтэй вэ!   Тэдгээр нь тал хөндий* мэтГолын дэргэдэх цэцэрлэг мэтЕховагийн тарьсан агар мэтУсны дэргэдэх хуш мэтҮргэлжилсэн урт билээ   Хоёр ширэн ховооноос нь ус гоожих агаадИх усны дэргэд үр* нь таригдсан байна Хаан нь Агагаас илүү агуу байх бөгөөдХаант төр нь өргөмжлөгдөнө   Египетээс гаргасан Бурхан ньТэдний хувьд зэрлэг бухын эвэр мэт билээ Тэрбээр өстөн дайсан үндэстнүүдийг нь залгижЯсыг нь мэрж, тэднийг нум сумаараа сүлбэнэ   Тэрбээр арслан мэт мяраан хэвтэвАрслан шиг түүнийг хэн босгож зүрхлэх билээ? Чамайг ерөөсөн нь ерөөгдөжХараасан нь хараагдана» гэв. 10  Тэгэхэд нь Балак Балаамд уурлан хилэгнэж, хорсолтойгоор алгаа хавсран «Би таныг дайснуудаа хараалгах гэж дуудсан. Тэгэхэд та хараах нь битгий хэл, бүр гурван удаа ерөөчихлөө шүү дээ! 11  Одоо бушуухан харьж үз. Би таныг хүндлэхийн дээдээр хүндэлнэ гэж бодож байсан юм. Харин таныг хүндлэхийг Ехова болиуллаа» гэжээ. 12  Балаам Балакт «Би таны явуулсан элчүүдэд 13  “Балак надад алт мөнгөөр дүүрэн гэр орноо өгөх байлаа ч би өөрийн дураар Еховагийн тушаалыг зөрчих юм юу ч хийхгүй. Жижиг юман дээр ч, том юман дээр ч зөрчихгүй. Еховагийн хэлснийг л ярина” гэж хэлсэн шүү дээ. 14  Одоо би хүмүүс рүүгээ явлаа. Гэхдээ энэ ард түмэн ирээдүйд танай ард түмэнд юу хийхийг одоо би танд хэлье» гэлээ. 15  Тэгээд тэрбээр дараах үгийг шүлэглэн хэлжээ. «Беорын хүү Балаамын үгНүд нь нээлттэй хүний үг 16  Бурхны үгийг сонссонХамгийн дээд Нэгний мэдлэгийг эзэмшсэнТөгс хүчит Нэгний үзэгдлийг үзсэнНүд нь нээлттэй сөгдөж мөргөсөн хүний үг 17  Би түүнийг харах ч одоо харахгүйБи түүнийг үзэх ч ойрдоо үзэхгүй Иаковаас од гарчИзрайлаас очирт таяг босожМоабын дух, үймээн дэгдээгчдийн гавлыг хага цохино 18  Тэрбээр Едомыг эзэлнэТийм ээ, Сеир дайсандаа эзлэгдэнэИзрайл эр зоригоо харуулна 19  Иаковаас гарах нэгэн ялсаар байх бөгөөдХотоос амь зулбасан хэнийг ч бай устгана» гэв. 20  Балаам Амалекийг хараад үргэлжлүүлэн шүлэглэж «Амалек үндэстнүүдийн эхнийх* байсан чЭцэстээ устгагдана» гэлээ. 21  Тэрбээр кенчүүдийг хараад «Орон гэр чинь бат бөх, орогнох үүр чинь хадан дээр суурилжээ 22  Гэвч нэг нь кенчүүдийг* бүрмөсөн шатаана Ассиричууд тэднийг олзолтол хэр удах вэ?» гэв. 23  Тэрбээр цааш нь «Бурхан үүнийг хийхэд хэн ч аврагдахгүй тул золгүй еэ! 24  Киттимийн эргээс хөлөг онгоцнууд иржАссирийг зовооноМөн Еберийг зовооно Гэсэн хэдий ч өөрөө бас бүрмөсөн сүйрнэ» гэжээ. 25  Тэгээд Балаам Балак хоёр салж явав.

Зүүлт

Эсвэл «сайр»
Эсвэл «үр хүүхдүүд»
Израйлчуудыг Египетээс гарсных нь дараа шалтгаангүй довтолсон эхний үндэстэн
Үгч. «Каиныг»