Тооллого 25:1–18

  • Израйлчууд моаб эмэгтэйчүүдтэй нүгэл үйлдэв (1-5)

  • Финехас арга хэмжээ авав (6-18)

25  Израйлчууд Шиттимд байхдаа моаб эмэгтэйчүүдтэй садар самуун үйлдэв.  Моаб эмэгтэйчүүд бурхдадаа тахил өргөхдөө израйлчуудыг урьсанд израйлчууд идэж уун бурхдад нь мөргөжээ.  Ийнхүү израйлчууд тэдэнтэй хамт Пеорын Баалыг шүтэхэд Ехова израйлчуудад уурлан хилэгнэв.  Ехова Мосед «Ард олны бүх удирдагчийг авчраад тэднийг Еховагийн өмнө гэгээн цагаан өдрөөр цаазалж өлгөгтүн. Тэгвэл Ехова би израйлчуудад уурлахаа болино» гэж айлдлаа.  Дараа нь Мосе Израйлын шүүгчдэд «Та нар Пеорын Баалыг шүтсэн эрчүүдийг хөнөө» гэв.  Мосе болон Израйлын чуулганыг цугларалтын асрын үүдэнд гашуудаж байхад нүдэн дээр нь нэг израйл эр мидиан эмэгтэйг ах дүүсийнхээ дунд авчрах нь тэр!  Үүнийг харсан тахилч Аароны ач, Елеазарын хүү Финехас тэр даруй чуулганы дундаас босож гартаа жад авлаа.  Тэгээд израйл эрийн араас майхан руу нь орж тэр хоёрыг нэвт сүлбэжээ. Тэгэхдээ эмэгтэйн хэвлий рүү хатгасан аж. Ингээд израйлчуудыг нөмөрсөн гай гамшиг зогсов.  Гамшгаар нийт 24 000 хүн үхсэн юм. 10  Дараа нь Ехова Мосед 11  «Тахилч Аароны ач, Елеазарын хүү Финехас израйлчуудад хилэгнэсэн миний уур хилэнг намжаалаа. Финехас израйлчуудыг надад үнэнч бус байхыг тэвчээгүй юм. Тиймээс би хэдийгээр чин үнэнч байхыг шаарддаг ч израйлчуудыг бүрмөсөн устгаагүй. 12  Тийм болохоор Финехаст дамжуул. Би түүнтэй энхийн гэрээ байгуулж байна. 13  Ийм гэрээ байгуулж байгаа учраас Финехас болон үр удам нь үргэлж тахилчаар үйлчилнэ. Яагаад гэвэл Финехас өөрийнх нь Бурханд үнэнч бус байхыг тэвчээгүй юм. Ингэж израйлчуудын нүглийг уучлуулсан» гэжээ. 14  Мидиан эмэгтэйтэй алуулсан израйл эр нь Салугийн хүү, симеончуудын эцгийн бүлийн удирдагч Зимри байв. 15  Алуулсан мидиан эмэгтэй нь Зурын охин Козби байлаа. Зур нь Мидиан дахь овгийн удирдагч юм. 16  Ехова дараа нь Мосед 17  «Мидианчуудыг өстнөө гэж үзэн бут цохь. 18  Учир нь тэд та нарт дайсагнаж, Пеорын хэрэг явдал болон түүгээр болсон гамшгийн үеэр алагдсан Мидианы удирдагчийн охин Козбигийн хэрэг явдлаар та нарыг хуурч мэхэлсэн» гэж айлдав.

Зүүлт