Тооллого 26:1–65
-
Израйлын овгуудын 2 дахь тооллого (1-65)
26 Ехова гамшгийн дараа Мосе болон тахилч Аароны хүү Елеазарт
2 «Израйлчуудын төлөө тулалдах чадалтай 20 болон түүнээс дээших насны Израйлын чуулганы хүмүүсийг эцгийн бүлээр нь тоол» хэмээв.
3 Иймээс Мосе болон тахилч Елеазар Иерихогийн харалдаа Иорданы дэргэдэх Моабын цөлд хүмүүст
4 «Еховагийн Мосед тушаасан ёсоор 20 болон түүнээс дээших насны хүмүүсийг тоологтун» гэжээ.
Египетээс гарсан израйлчууд нь дараах юм.
5 Израйлын ууган хүү Реубений овгийн тухайд Реубений хөвгүүдээс гарсан ургууд буюу Ханохоос гарсан ханохчуудын ураг, Паллугаас гарсан паллучуудын ураг,
6 Хезроноос гарсан хезрончуудын ураг, Кармигаас гарсан кармичуудын ураг байв.
7 Эдгээр нь реубенчүүдийн ургууд бөгөөд бүртгэгдсэн хүмүүс нь нийт 43 730 байлаа.
8 Паллугийн хүү нь Елиаб юм.
9 Елиабын хөвгүүд нь Немуел, Датан, Абирам нар байв. Датан Абирам хоёр чуулганы төлөөлөгчид байсан бөгөөд Корагийн хамсаатнуудтай нийлж Еховад тэрслэн Мосе Аарон хоёрыг эсэргүүцсэн юм.
10 Тэгэхэд газар ангайж тэднийг залгисан. Кора 250 хамсаатантайгаа хамт галд шатаж үхжээ. Тэдэнд тохиолдсон зүйл анхааруулга болсон юм.
11 Харин Корагийн хөвгүүд үхээгүй билээ.
12 Симеоны хөвгүүдээс гарсан ургуудын тухайд Немуелээс гарсан немуелчүүдийн ураг, Иаминаас гарсан иаминчуудын ураг, Иахинаас гарсан иахинчуудын ураг,
13 Зерагаас гарсан зерачуудын ураг, Шаулаас гарсан шаулчуудын ураг байв.
14 Эдгээр нь симеончуудын ургууд бөгөөд нийт 22 200 хүн бүртгэгджээ.
15 Гадын хөвгүүдээс гарсан ургуудын тухайд Зефоноос гарсан зефончуудын ураг, Хаггигаас гарсан хаггичуудын ураг, Шунигаас гарсан шуничуудын ураг,
16 Ознигоос гарсан озничуудын ураг, Еригээс гарсан еричүүдийн ураг,
17 Ародоос гарсан ародчуудын ураг, Арелигаас гарсан ареличуудын ураг байв.
18 Эдгээр нь гадчуудын ургууд бөгөөд нийт 40 500 хүн бүртгэгджээ.
19 Иудагийн хөвгүүд нь Ер Онан нар юм. Гэхдээ тэд Канаанд үхжээ.
20 Иудагийн бусад хөвгүүдээс гарсан ургуудын тухайд Шелагаас гарсан шелачуудын ураг, Перезээс гарсан перезчүүдийн ураг, Зерагаас гарсан зерачуудын ураг байв.
21 Перезийн хөвгүүдээс гарсан ургуудын тухайд Хезроноос гарсан хезрончуудын ураг, Хамулаас гарсан хамулчуудын ураг байлаа.
22 Эдгээр нь Иудагийн ургууд бөгөөд нийт 76 500 хүн бүртгэгджээ.
23 Иссахарын хөвгүүдээс гарсан ургуудын тухайд Толагаас гарсан толачуудын ураг, Пувагаас гарсан пувачуудын ураг,
24 Иашубаас гарсан иашубчуудын ураг, Шимроноос гарсан шимрончуудын ураг байв.
25 Эдгээр нь Иссахарын ургууд бөгөөд нийт 64 300 хүн бүртгэгджээ.
26 Зебулуны хөвгүүдээс гарсан ургуудын тухайд Середээс гарсан середчүүдийн ураг, Елоноос гарсан елончуудын ураг, Иахлеелаас гарсан иахлеелчуудын ураг байв.
27 Эдгээр нь зебулунчуудын ургууд бөгөөд нийт 60 500 хүн бүртгэгджээ.
28 Иосефын хөвгүүд нь Манассе Ефраим хоёр бөгөөд тэднээс гарсан ургууд нь дараах юм.
29 Манассегийн үр сад нь Махираас гарсан махирчуудын ураг байв. Махир нь Гилеадын эцэг бөгөөд Гилеадаас гилеадчуудын ураг гарчээ.
30 Гилеадын хөвгүүдээс гарсан ургуудын тухайд Иезерээс гарсан иезерчүүдийн ураг, Хелекээс гарсан хелекчүүдийн ураг,
31 Асриелаас гарсан асриелчуудын ураг, Шехемээс гарсан шехемчүүдийн ураг,
32 Шемидагаас гарсан шемидачуудын ураг, Хеферээс гарсан хеферчүүдийн ураг байв.
33 Хеферийн хүү Зелофехад нь хүүгүй, зөвхөн охидтой байсан бөгөөд охид нь Махла, Ноа, Хогла, Милка, Тирза нар юм.
34 Эдгээр нь Манассегийн ургууд бөгөөд нийт 52 700 хүн бүртгэгджээ.
35 Ефраимын хөвгүүдээс гарсан ургуудын тухайд Шутелагаас гарсан шутелачуудын ураг, Бехерээс гарсан бехерчүүдийн ураг, Таханаас гарсан таханчуудын ураг байв.
36 Шутелагийн хүү нь Еран бөгөөд Еранаас еранчуудын ураг гарчээ.
37 Энэ ургууд нь Ефраимын хөвгүүдээс гарсан бөгөөд нийт 32 500 хүн бүртгэгджээ. Эдгээр нь ургуудынхаа дагуу Иосефын үр сад юм.
38 Бениамины хөвгүүдээс гарсан ургуудын тухайд Белагаас гарсан белачуудын ураг, Ашбелаас гарсан ашбелчуудын ураг, Ахирамаас гарсан ахирамчуудын ураг,
39 Шефуфамаас гарсан шуфамчуудын ураг, Хуфамаас гарсан хуфамчуудын ураг байв.
40 Белагийн хөвгүүд нь Ард Нааман хоёр бөгөөд Ардаас ардчуудын ураг, Нааманаас нааманчуудын ураг гарчээ.
41 Эдгээр нь Бениамины хөвгүүдийн ургууд бөгөөд нийт 45 600 хүн бүртгэгджээ.
42 Даны үр удмын ургуудын тухайд Шухамаас гарсан шухамчуудын ураг байв. Энэ нь Даны үр удмын ургууд юм.
43 Шухамчуудын ургуудын бүртгэгдсэн хүмүүс нь нийт 64 400 байлаа.
44 Ашерын хөвгүүдээс гарсан ургуудын тухайд Имнагаас гарсан имначуудын ураг, Ишвигээс гарсан ишвичүүдийн ураг, Бериагаас гарсан бериачуудын ураг байв.
45 Бериагийн хөвгүүдээс гарсан ургуудын тухайд Хеберээс гарсан хеберчүүдийн ураг, Малхиелаас гарсан малхиелчуудын ураг байлаа.
46 Ашерын охин нь Сера юм.
47 Эдгээр нь Ашерын хөвгүүдийн ургууд бөгөөд нийт 53 400 хүн бүртгэгджээ.
48 Нафталигийн хөвгүүдээс гарсан ургуудын тухайд Иахзеелаас гарсан иахзеелчуудын ураг, Гунигээс гарсан гуничүүдийн ураг,
49 Иезерээс гарсан иезерчүүдийн ураг, Шиллемээс гарсан шиллемчүүдийн ураг байв.
50 Эдгээр нь Нафталигийн үр удмын ургууд бөгөөд нийт 45 400 хүн бүртгэгджээ.
51 Бүртгэгдсэн нийт израйлчуудын тоо 601 730 байлаа.
52 Дараа нь Ехова Мосед
53 «Газрыг хүмүүсийнх нь тоогоор өв болгон хуваах ёстой.
54 Томхон бүлэгт нь өвийг нь ихэсгэж, багахан бүлэгт нь өвийг нь багасгагтун. Хүнийх нь тоонд тохируулж өвийг нь өг.
55 Тэгэхдээ шавга хаяж газрыг хуваарилагтун. Тэд өвлөх газраа эцэг өвгөдийнхөө нэрсийн дагуу авах ёстой.
56 Олон хүнтэй ч бай, цөөхөн хүнтэй ч бай овог бүрийн өвийг шавгаар шийднэ» гэв.
57 Левичүүдээс бүртгэгдсэн ургуудын тухайд Гершоноос гарсан гершончуудын ураг, Кохатаас гарсан кохатчуудын ураг, Мераригаас гарсан мераричуудын ураг байв.
58 Либничүүдийн ураг, хебрончуудын ураг, махличуудын ураг, мушичүүдийн ураг, корачуудын ураг ч левичүүдийн урагт орно.
Кохат нь Амрамын эцэг юм.
59 Амрамын эхнэрийг Иохебед гэдэг бөгөөд тэрбээр Египетэд Левигийн охин* болон төржээ. Тэрбээр Амрамд Аарон, Мосе, тэдний эгч Мириамыг төрүүлж өгөв.
60 Аарон нь Надаб Абиху, Елеазар, Итамар гэдэг хүүхдүүдтэй болжээ.
61 Гэвч Надаб Абиху хоёр Еховагийн өмнө ёс бус утлагыг уугиулаад үхсэн юм.
62 Леви овгийн нэг сар болон түүнээс дээших насны бүртгэгдсэн бүх эрэгтэй нь 23 000 байлаа. Израйлчуудын дунд тэдэнд өв өгөөгүй учраас тэднийг бусад израйлчуудтай нь хамт бүртгээгүй юм.
63 Ийнхүү Мосе болон тахилч Елеазар Иерихогийн харалдаа Иорданы дэргэдэх Моабын цөлд израйлчуудыг бүртгэв.
64 Гэвч тэдний дунд, Мосе болон тахилч Аароны Синаин цөлд тоолсон израйлчууд байсангүй.
65 Яагаад гэвэл Ехова: «Тэд энэ цөлд гарцаагүй үхнэ» гэж айлдсан байсан учраас тэднээс Иефуннегийн хүү Калеб, Нуны хүү Иошуагаас өөр хэн ч үлдээгүй юм.
Зүүлт
^ Эсвэл «Левигийн удмын охин»