Тооллого 29:1–40

  • Тахил өргөх заавар (1-40)

    • Бүрээ үлээх өдөр (1-6)

    • Нүглийг уучлуулах тахил өргөх өдөр (7-11)

    • Саравчинд суух баяр (12-38)

29  Долоо дахь сарын эхний өдөр ариун чуулган хийгтүн. Та нар ямар ч хүнд хүчир ажил хийж болохгүй. Энэ өдөр бүрээ үлээх ёстой.  Та нар Еховад тааламжит үнэрт шатаалт тахил болгон нэг залуу бух, нэг хуц, долоон эр хурга өргөгтүн. Бүгд согоггүй байх ёстой.  Тэдгээрийн идээн өргөл нь тостой хольсон нарийн ширхэгтэй гурил байх бөгөөд бух бүртэй хамт ефагийн аравны гурвыг, хуцтай хамт ефагийн аравны хоёрыг,  долоон эр хурга тус бүртэй хамт ефагийн аравны нэгийг өргөгтүн.  Мөн нүглээ уучлуулахын тулд нэг залуу ухныг нүглийн төлөөх тахил болгон өргө.  Та нар эдгээрийг сар бүрийн шатаалт тахил ба дагалдах идээн өргөл, байнгын шатаалт тахил ба дагалдах идээн өргөл, тэдгээрийн ундаан өргөлөөс гадна өргөх ёстой. Энэ бүх тахилыг Еховад шатаан өргөх тааламжит үнэрт тахил болгон хуульд заасан ёсоор өргөгтүн.  Мөн долоо дахь сарынхаа 10-нд ариун чуулган хийгтүн. Та нар сэтгэлээ номхотгох* ёстой. Ямар ч хүнд хүчир ажил хийж болохгүй.  Та нар Еховад тааламжит үнэрт шатаалт тахил болгон нэг залуу бух, нэг хуц, долоон эр хурга өргөгтүн. Бүгд согоггүй байх ёстой.  Тэдгээрийн идээн өргөл нь тостой хольсон нарийн ширхэгтэй гурил байх бөгөөд бух бүртэй хамт ефагийн аравны гурвыг, хуцтай хамт ефагийн аравны хоёрыг, 10  долоон эр хурга тус бүртэй хамт ефагийн аравны нэгийг өргөгтүн. 11  Мөн нүглийн төлөөх тахил болгон нэг залуу ухна өргө. Эдгээрийг нүглээ уучлуулахын тулд өргөх нүглийн төлөөх тахил болон байнгын шатаалт тахил ба идээн өргөл, тэдгээрийн ундаан өргөлөөс гадна өргөх ёстой. 12  Долоо дахь сарын 15-ны өдөр ариун чуулган хий. Та нар ямар ч хүнд хүчир ажил хийж болохгүй. Еховад зориулж долоон өдөр баяр тэмдэглэгтүн. 13  Та нар Еховад тааламжит үнэрт шатаалт тахил болгон 13 залуу бух, хоёр хуц, 14 эр хурга шатаан өргөгтүн. Бүгд согоггүй байх ёстой. 14  Тэдгээрийн идээн өргөл нь тостой хольсон нарийн ширхэгтэй гурил байх бөгөөд 13 бух тус бүртэй хамт ефагийн аравны гурвыг, хоёр хуц тус бүртэй хамт ефагийн аравны хоёрыг, 15  арван дөрвөн эр хурга тус бүртэй хамт ефагийн аравны нэгийг өргөгтүн. 16  Мөн нүглийн төлөөх тахил болгон нэг залуу ухна өргө. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, ундаан өргөлөөс гадна өргөх ёстой. 17  Баярын хоёр дахь өдөр 12 залуу бух, 2 хуц, 14 эр хурга өргө. Бүгд согоггүй байх ёстой. 18  Бух, хуц, эр хурганы тоогоор идээн өргөл, ундаан өргөлийг нь хуульд заасан ёсоор өргөгтүн. 19  Мөн нүглийн төлөөх тахил болгон нэг залуу ухна өргө. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, ундаан өргөлөөс гадна өргөх ёстой. 20  Гурав дахь өдөр нь 11 бух, 2 хуц, 14 эр хурга өргө. Бүгд согоггүй байх ёстой. 21  Бух, хуц, эр хурганы тоогоор идээн өргөл, ундаан өргөлийг нь хуульд заасан ёсоор өргөгтүн. 22  Мөн нүглийн төлөөх тахил болгон нэг залуу ухна өргө. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, ундаан өргөлөөс гадна өргөх ёстой. 23  Дөрөв дэх өдөр нь 10 бух, 2 хуц, 14 эр хурга өргө. Бүгд согоггүй байх ёстой. 24  Бух, хуц, эр хурганы тоогоор идээн өргөл, ундаан өргөлийг нь хуульд заасан ёсоор өргөгтүн. 25  Мөн нүглийн төлөөх тахил болгон нэг залуу ухна өргө. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, ундаан өргөлөөс гадна өргөх ёстой. 26  Тав дахь өдөр нь 9 бух, 2 хуц, 14 эр хурга өргө. Бүгд согоггүй байх ёстой. 27  Бух, хуц, эр хурганы тоогоор идээн өргөл, ундаан өргөлийг нь хуульд заасан ёсоор өргөгтүн. 28  Мөн нүглийн төлөөх тахил болгон нэг залуу ухна өргө. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, ундаан өргөлөөс гадна өргөх ёстой. 29  Зургаа дахь өдөр нь 8 бух, 2 хуц, 14 эр хурга өргө. Бүгд согоггүй байх ёстой. 30  Бух, хуц, эр хурганы тоогоор идээн өргөл, ундаан өргөлийг нь хуульд заасан ёсоор өргөгтүн. 31  Мөн нүглийн төлөөх тахил болгон нэг залуу ухна өргө. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, ундаан өргөлөөс гадна өргөх ёстой. 32  Долоо дахь өдөр нь 7 бух, 2 хуц, 14 эр хурга өргө. Бүгд согоггүй байх ёстой. 33  Бух, хуц, эр хурганы тоогоор идээн өргөл, ундаан өргөлийг нь хуульд заасан ёсоор өргөгтүн. 34  Мөн нүглийн төлөөх тахил болгон нэг залуу ухна өргө. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, ундаан өргөлөөс гадна өргөх ёстой. 35  Найм дахь өдөр нь ариун чуулган хий. Та нар ямар ч хүнд хүчир ажил хийж болохгүй. 36  Еховад тааламжит үнэрт шатаалт тахил болгон нэг бух, нэг хуц, долоон эр хургыг шатаан өргөгтүн. Тэдгээр нь бүгд согоггүй байх ёстой. 37  Бух, хуц, эр хурганы тоогоор идээн өргөл, ундаан өргөлийг нь хуульд заасан ёсоор өргөгтүн. 38  Мөн нүглийн төлөөх тахил болгон нэг залуу ухна өргө. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, ундаан өргөлөөс гадна өргөх ёстой. 39  Та нар Еховагийн тогтоосон баяруудаар тангаргийн тахил, сайн дурын өргөлүүдээсээ гадна энэ бүх тахилыг буюу шатаалт тахил, идээн өргөл, ундаан өргөл, эвийн тахилыг өргөх ёстой”» гэж айлдав. 40  Мосе израйлчуудад Еховагийн тушаасан бүхнийг дамжууллаа.

Зүүлт

Үүгээр мацаг барих болон мацаг барихтай төстэй зүйлүүдийг хэлсэн бололтой.