Тооллого 33:1–56

  • Израйлчуудын цөл дэх аян зам (1-49)

  • Канааныг эзлэх заавар (50-56)

33  Мосе Аарон хоёрын удирдлага дор бүлэг бүлгээрээ* Египетээс гарч явсан израйлчуудын аян зам ийм байлаа.  Мосе Еховагийн тушааснаар тэдний нүүж буусан газруудыг тэмдэглэж авч байв. Тэдний аян замдаа нүүж буусан газрууд нь дараах юм.  Тэд эхний сарын 15-ны өдөр Раамсесаас хөдлөв. Дээгүүр өнгөрөх баярын дараагийн өдөр израйлчууд египетчүүдийн нүдэн дээр бахдалтайгаар гарч явжээ.  Тэр үед египетчүүд Еховагийн хөнөөсөн бүх ууган хүүгээ оршуулж байлаа. Учир нь Ехова египетчүүдийн бурхдыг шүүж, шийтгэсэн билээ.  Израйлчууд Раамсесаас хөдөлж Суккотод буудаллав.  Тэгээд Суккотоос явж цөлийн захад орших Етамд буудаллажээ.  Дараа нь тэд Етамаас хөдөлж Баал-Зефоноос харагддаг Пи-Хахирот руу эргэн Мигдолын өмнө буудаллав.  Тэгээд Пи-Хахиротоос хөдлөн тэнгисийн дундуур гарч Етамын цөлөөр гурав хоног яваад Марад буудаллажээ.  Дараа нь тэд Марагаас хөдөлж Елимд буудаллав. Елимд усны 12 булаг, 70 дал мод байсан тул тэнд буудалласан юм. 10  Тэгээд Елимээс явж Улаан тэнгисийн дэргэд буудаллав. 11  Улаан тэнгисээсээ явж Синий цөлд буудаллав. 12  Тэгээд Синий цөлөөс хөдөлж Дофкад, 13  Дофкагийн дараа Алушт, 14  Алушийн дараа Рефидимд буудаллажээ. Тэнд ард олонд уух ус олдоогүй юм. 15  Тэгээд Рефидимээс хөдөлж Синаин цөлд буудаллажээ. 16  Тэд Синаин цөлөөс явж Киброт-Хаттаавад буудаллав. 17  Киброт-Хаттаавагийн дараа Хазеротод, 18  Хазеротын дараа Ритмад буудаллав. 19  Тэгээд тэд Ритмагаас явж Риммон-Перезэд буудаллажээ. 20  Дараа нь Риммон-Перезээс явж Либнад буудаллав. 21  Либнагийн дараа Риссад буудаллав. 22  Риссагаас явж Кехелатад буудаллажээ. 23  Тэгээд Кехелатагаас хөдөлж Шефер ууланд буудаллав. 24  Дараа нь Шефер уулаас хөдөлж Харадад буудаллажээ. 25  Тэд Харадагаас явж Макхелотод буудаллав. 26  Макхелотын дараа Тахатад, 27  Тахатын дараа Терад буудаллажээ. 28  Тэгээд Терагаас явж Миткад буудаллав. 29  Дараа нь Миткагаас явж Хашмонад буудаллав. 30  Хашмонагийн дараа Мосерад, 31  Мосерагийн дараа Бене-Иааканд буудаллажээ. 32  Тэгээд Бене-Иааканаас хөдөлж Хор-Хаггидгадад буудаллав. 33  Тэд Хор-Хаггидгадын дараа Иотбатад, 34  Иотбатагийн дараа Абронад буудаллажээ. 35  Тэгээд Абронагаас хөдөлж Езион-Геберт буудаллав. 36  Езион-Геберийн дараа Зиний цөлд буюу Кадешт буудаллав. 37  Дараа нь тэд Кадешаас хөдөлж Едомын хил дээр, Хор ууланд буудаллажээ. 38  Тахилч Аарон Еховагийн тушаалаар Хор ууланд гарч, тэндээ амьсгал хураав. Тэрбээр израйлчуудыг Египетээс гарснаас хойших 40 дэх жилийн тав дахь сарын эхний өдөр нас баржээ. 39  Аарон Хор уулан дээр нас барахдаа 123-тай байлаа. 40  Канаан нутгийн Негевт суудаг канаан хүн, Арадын хаан израйлчуудын ирж явааг дуулжээ. 41  Израйлчууд дараа нь Хор уулаас хөдөлж Залмонад буудаллав. 42  Тэгээд Залмонагаас явж Пунонд буудаллалаа. 43  Пуноны дараа Оботод, 44  Оботын дараа Моабын хил дээр, Ии-Абаримд буудаллажээ. 45  Дараа нь тэд Иимээс хөдөлж Дибон-Гадад буудаллав. 46  Тэгээд Дибон-Гадаас явж Алмон-Диблатаимд буудаллав. 47  Тэд Алмон-Диблатаимаас хөдөлж Небогийн өмнөх Абаримын уулсад буудаллажээ. 48  Сүүлд нь Абаримын уулсаас хөдөлж Иерихогийн харалдаа Иорданы дэргэдэх Моабын цөлд буудаллав. 49  Тэд Моабын цөлд Иорданы дагуу Бет-Иешимотоос Абел-Шиттим хүртэл буудалласан юм. 50  Иерихогийн харалдаа Иорданы дэргэдэх Моабын цөлд байхад нь Ехова Мосед 51  «Израйлчуудад ингэж хэл. “Та нар Иорданыг гаталж Канаан руу орох гэж байна. 52  Та нар тэндхийн оршин суугчдыг хөөн зайлуулж, бүх сийлмэл чулуу, металл шүтээн, мөргөлийн өндөрлөгийг нь устгах ёстой. 53  Би та нарт тэр нутгийг заавал эзэмшил болгон өгөх учраас та нар тэр нутгийг эзэмшиж, тэндээ оршин сууна. 54  Та нар газар нутгийг ургууддаа шавгаар хуваарилж эзэмшүүлэх ёстой. Томхон бүлэгт нь өвийг нь ихэсгэж, багахан бүлэгт нь өвийг нь багасгагтун. Шавга буусан газар нь тэр хүнийх болно. Та нар эцэг өвгөдийнхөө овгийн дагуу өв эзэмшинэ. 55  Харин та нар энэ нутгийн оршин суугчдыг хөөн зайлуулахгүй байлгаад байвал тэд та нарт нүдэнд орсон хог, биед шаасан өргөс мэт байж, амьдран суугаа газарт чинь та нарыг зовооно. 56  Би бас тэдэнд хийхээр төлөвлөснөө та нарт хийх болно” гээрэй» хэмээн айлдав.

Зүүлт

Үгч. «цэргийн бүлгүүдээрээ»