Тооллого 7:1–89

  • Асрыг зориулах ёслолын тахилууд (1-89)

7  Мосе шүтлэгийн асрыг босгосон өдрөө асрыг эд зүйлстэй нь, тахилын ширээг эд хэрэгслүүдтэй нь тосолж ариусгав. Мосег энэ бүхнийг тосолж ариусгахад  эцгийн бүлүүдийн тэргүүнүүд болох Израйлын удирдагчид өргөл тахил авчирчээ. Тооллогыг хариуцаж байсан овгуудын эдгээр удирдагч  арван хоёр бух бүхий бүхээгтэй зургаан хөсөг тэргийг Еховагийн өмнө авчрав. Ингэхдээ хоёр удирдагч дундаасаа нэг тэрэг, удирдагч тус бүр нэг нэг бух өгчээ. Тэд тэдгээрийг шүтлэгийн асрын өмнө авчирсан билээ.  Ехова Мосед  «Авчирсныг нь авагтун. Яагаад гэвэл тэдгээрээр цугларалтын асрын эд зүйлсийг зөөх юм. Тэдгээрийг левичүүдэд хэрэгцээ шаардлагад нь тохируулан өг» гэжээ.  Иймээс Мосе хөсөг тэрэгнүүд, үхрүүдийг аваад левичүүдэд өгөв.  Тэрбээр гершончуудын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хоёр хөсөг тэрэг, дөрвөн бух өглөө.  Мераричуудын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн дөрвөн хөсөг тэрэг, найман бух өгөв. Гершончууд, мераричууд тахилч Аароны хүү Итамарын удирдлага дор ажиллаж байв.  Мосе кохатчуудад алинаас нь ч өгөөгүй юм. Яагаад гэвэл тэд ариун газрын эд зүйлсийг мөрөн дээрээ авч явах байв. 10  Тахилын ширээг тосолсон өдөр, тахилын ширээг зориулах ёслол дээр Израйлын удирдагчид өргөл тахил авчрав. Тахилын ширээний өмнө өргөл тахилаа аваачихад нь 11  Ехова Мосед «Удирдагчид ээлж ээлжээрээ, өдөрт нэг удирдагч тахилын ширээг зориулах ёслолын төлөөх өргөл тахилаа өргөх ёстой» гэлээ. 12  Эхний өдөр Иуда овгийн Амминадабын хүү Нахшон өргөл тахилаа өргөн барьсан юм. 13  Түүний өргөл нь ариун газрын хэмжигдэхүүнээр 130 шекел* жинтэй нэг мөнгөн таваг, 70 шекел жинтэй нэг мөнгөн аяга байв. Хоёуланг нь идээн өргөл болох тостой хольсон нарийн ширхэгтэй гурилаар дүүргэсэн байлаа. 14  Бас дотроо дүүрэн утлагатай, 10 шекел жинтэй нэг алтан аяга*, 15  шатаалт тахилд зориулж нэг залуу эр үхэр, нэг хуц, нэг эр хурга, 16  нүглийн төлөөх тахилд зориулж нэг залуу ямаа, 17  эвийн тахилд зориулж хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга өргөв. Энэ нь Амминадабын хүү Нахшоны өргөл тахил юм. 18  Хоёр дахь өдөр нь иссахарчуудын удирдагч, Зуарын хүү Нетанел өргөл тахилаа өргөн барьсан юм. 19  Түүний өргөл нь ариун газрын хэмжигдэхүүнээр 130 шекел жинтэй нэг мөнгөн таваг, 70 шекел жинтэй нэг мөнгөн аяга байв. Хоёуланг нь идээн өргөл болох тостой хольсон нарийн ширхэгтэй гурилаар дүүргэсэн байлаа. 20  Бас дотроо дүүрэн утлагатай, 10 шекел жинтэй нэг алтан аяга, 21  шатаалт тахилд зориулж нэг залуу эр үхэр, нэг хуц, нэг эр хурга, 22  нүглийн төлөөх тахилд зориулж нэг залуу ямаа, 23  эвийн тахилд зориулж хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга өргөв. Энэ нь Зуарын хүү Нетанелын өргөл тахил юм. 24  Гурав дахь өдөр нь зебулунчуудын удирдагч, Хелоны хүү Елиаб 25  ариун газрын хэмжигдэхүүнээр 130 шекел жинтэй нэг мөнгөн таваг, 70 шекел жинтэй нэг мөнгөн аяга өргөн барив. Хоёуланг нь идээн өргөл болох тостой хольсон нарийн ширхэгтэй гурилаар дүүргэсэн байлаа. 26  Бас дотроо дүүрэн утлагатай, 10 шекел жинтэй нэг алтан аяга, 27  шатаалт тахилд зориулж нэг залуу эр үхэр, нэг хуц, нэг эр хурга, 28  нүглийн төлөөх тахилд зориулж нэг залуу ямаа, 29  эвийн тахилд зориулж хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга өргөв. Энэ нь Хелоны хүү Елиабын өргөл тахил юм. 30  Дөрөв дэх өдөр нь реубенчүүдийн удирдагч, Шедеурын хүү Елизур 31  ариун газрын хэмжигдэхүүнээр 130 шекел жинтэй нэг мөнгөн таваг, 70 шекел жинтэй нэг мөнгөн аяга өргөн барив. Хоёуланг нь идээн өргөл болох тостой хольсон нарийн ширхэгтэй гурилаар дүүргэсэн байлаа. 32  Бас дотроо дүүрэн утлагатай, 10 шекел жинтэй нэг алтан аяга, 33  шатаалт тахилд зориулж нэг залуу эр үхэр, нэг хуц, нэг эр хурга, 34  нүглийн төлөөх тахилд зориулж нэг залуу ямаа, 35  эвийн тахилд зориулж хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга өргөв. Энэ нь Шедеурын хүү Елизурын өргөл тахил юм. 36  Тав дахь өдөр нь симеончуудын удирдагч, Зуришаддаин хүү Шелумиел 37  ариун газрын хэмжигдэхүүнээр 130 шекел жинтэй нэг мөнгөн таваг, 70 шекел жинтэй нэг мөнгөн аяга өргөн барив. Хоёуланг нь идээн өргөл болох тостой хольсон нарийн ширхэгтэй гурилаар дүүргэсэн байлаа. 38  Бас дотроо дүүрэн утлагатай, 10 шекел жинтэй нэг алтан аяга, 39  шатаалт тахилд зориулж нэг залуу эр үхэр, нэг хуц, нэг эр хурга, 40  нүглийн төлөөх тахилд зориулж нэг залуу ямаа, 41  эвийн тахилд зориулж хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга өргөв. Энэ нь Зуришаддаин хүү Шелумиелийн өргөл тахил юм. 42  Зургаа дахь өдөр нь гадчуудын удирдагч, Деуелийн хүү Елиасаф 43  ариун газрын хэмжигдэхүүнээр 130 шекел жинтэй нэг мөнгөн таваг, 70 шекел жинтэй нэг мөнгөн аяга өргөн барив. Хоёуланг нь идээн өргөл болох тостой хольсон нарийн ширхэгтэй гурилаар дүүргэсэн байлаа. 44  Бас дотроо дүүрэн утлагатай, 10 шекел жинтэй нэг алтан аяга, 45  шатаалт тахилд зориулж нэг залуу эр үхэр, нэг хуц, нэг эр хурга, 46  нүглийн төлөөх тахилд зориулж нэг залуу ямаа, 47  эвийн тахилд зориулж хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга өргөв. Энэ нь Деуелийн хүү Елиасафын өргөл тахил юм. 48  Долоо дахь өдөр нь ефраимчуудын удирдагч, Аммихудын хүү Елишама 49  ариун газрын хэмжигдэхүүнээр 130 шекел жинтэй нэг мөнгөн таваг, 70 шекел жинтэй нэг мөнгөн аяга өргөн барив. Хоёуланг нь идээн өргөл болох тостой хольсон нарийн ширхэгтэй гурилаар дүүргэсэн байлаа. 50  Бас дотроо дүүрэн утлагатай, 10 шекел жинтэй нэг алтан аяга, 51  шатаалт тахилд зориулж нэг залуу эр үхэр, нэг хуц, нэг эр хурга, 52  нүглийн төлөөх тахилд зориулж нэг залуу ямаа, 53  эвийн тахилд зориулж хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга өргөв. Энэ нь Аммихудын хүү Елишамагийн өргөл тахил юм. 54  Найм дахь өдөр нь манассечуудын удирдагч, Педахзурын хүү Гамалиел 55  ариун газрын хэмжигдэхүүнээр 130 шекел жинтэй нэг мөнгөн таваг, 70 шекел жинтэй нэг мөнгөн аяга өргөн барив. Хоёуланг нь идээн өргөл болох тостой хольсон нарийн ширхэгтэй гурилаар дүүргэсэн байлаа. 56  Бас дотроо дүүрэн утлагатай, 10 шекел жинтэй нэг алтан аяга, 57  шатаалт тахилд зориулж нэг залуу эр үхэр, нэг хуц, нэг эр хурга, 58  нүглийн төлөөх тахилд зориулж нэг залуу ямаа, 59  эвийн тахилд зориулж хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга өргөв. Энэ нь Педахзурын хүү Гамалиелын өргөл тахил юм. 60  Ес дэх өдөр нь бениаминчуудын удирдагч, Гидеонигийн хүү Абидан 61  ариун газрын хэмжигдэхүүнээр 130 шекел жинтэй нэг мөнгөн таваг, 70 шекел жинтэй нэг мөнгөн аяга өргөн барив. Хоёуланг нь идээн өргөл болох тостой хольсон нарийн ширхэгтэй гурилаар дүүргэсэн байлаа. 62  Бас дотроо дүүрэн утлагатай, 10 шекел жинтэй нэг алтан аяга, 63  шатаалт тахилд зориулж нэг залуу эр үхэр, нэг хуц, нэг эр хурга, 64  нүглийн төлөөх тахилд зориулж нэг залуу ямаа, 65  эвийн тахилд зориулж хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга өргөв. Энэ нь Гидеонигийн хүү Абиданы өргөл тахил юм. 66  Арав дахь өдөр нь данчуудын удирдагч, Аммишаддаин хүү Ахиезер 67  ариун газрын хэмжигдэхүүнээр 130 шекел жинтэй нэг мөнгөн таваг, 70 шекел жинтэй нэг мөнгөн аяга өргөн барив. Хоёуланг нь идээн өргөл болох тостой хольсон нарийн ширхэгтэй гурилаар дүүргэсэн байлаа. 68  Бас дотроо дүүрэн утлагатай, 10 шекел жинтэй нэг алтан аяга, 69  шатаалт тахилд зориулж нэг залуу эр үхэр, нэг хуц, нэг эр хурга, 70  нүглийн төлөөх тахилд зориулж нэг залуу ямаа, 71  эвийн тахилд зориулж хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга өргөв. Энэ нь Аммишаддаин хүү Ахиезерын өргөл тахил юм. 72  Арван нэг дэх өдөр нь ашерчуудын удирдагч, Охраны хүү Пагиел 73  ариун газрын хэмжигдэхүүнээр 130 шекел жинтэй нэг мөнгөн таваг, 70 шекел жинтэй нэг мөнгөн аяга өргөн барив. Хоёуланг нь идээн өргөл болох тостой хольсон нарийн ширхэгтэй гурилаар дүүргэсэн байлаа. 74  Бас дотроо дүүрэн утлагатай, 10 шекел жинтэй нэг алтан аяга, 75  шатаалт тахилд зориулж нэг залуу эр үхэр, нэг хуц, нэг эр хурга, 76  нүглийн төлөөх тахилд зориулж нэг залуу ямаа, 77  эвийн тахилд зориулж хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга өргөв. Энэ нь Охраны хүү Пагиелын өргөл тахил юм. 78  Арван хоёр дахь өдөр нь нафталичуудын удирдагч, Енаны хүү Ахира 79  ариун газрын хэмжигдэхүүнээр 130 шекел жинтэй нэг мөнгөн таваг, 70 шекел жинтэй нэг мөнгөн аяга өргөн барив. Хоёуланг нь идээн өргөл болох тостой хольсон нарийн ширхэгтэй гурилаар дүүргэсэн байлаа. 80  Бас дотроо дүүрэн утлагатай, 10 шекел жинтэй нэг алтан аяга, 81  шатаалт тахилд зориулж нэг залуу эр үхэр, нэг хуц, нэг эр хурга, 82  нүглийн төлөөх тахилд зориулж нэг залуу ямаа, 83  эвийн тахилд зориулж хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга өргөв. Энэ нь Енаны хүү Ахирагийн өргөл тахил юм. 84  Тахилын ширээг тосолж, зориулах үеэр Израйлын удирдагчдын өргөсөн өргөл нь 12 мөнгөн таваг, 12 мөнгөн аяга, 12 алтан аяга байв. 85  Мөнгөн таваг бүр 130 шекел жинтэй, мөнгөн аяга бүр 70 шекел жинтэй бөгөөд нийт мөнгөн аяга таваг нь ариун газрын хэмжигдэхүүнээр 2 400 шекел болж байлаа. 86  Алтан аяга бүр ариун газрын хэмжигдэхүүнээр 10 шекел жинтэй бөгөөд дотроо дүүрэн утлагатай байв. 12 алтан аяга нийлээд 120 шекел болж байлаа. 87  Шатаалт тахилд зориулсан мал нь 12 үхэр, 12 хуц, 12 эр хурга байв. Мөн идээн өргөлүүдийг хамтад нь авчирчээ. Нүглийн төлөөх тахилд 12 залуу ямааг өргөсөн юм. 88  Эвийн тахил болгон өргөсөн мал нь нийт 24 үхэр, 60 хуц, 60 ухна, 60 эр хурга байв. Эдгээрийг тахилын ширээг тосолсны дараа зориулах ёслолын өргөл тахил болгон өргөсөн юм. 89  Мосе Бурхантай ярихаар цугларалтын асарт орох болгондоо гэрчлэлийн авдрын таган дээрх хоёр херубын дундаас өөртэй нь ярих дууг сонсдог байжээ. Бурхан Мосетой ийнхүү ярьдаг байв.

Зүүлт

1 шекел нь 11,4 г. Хавсралт Б14-ийг үзнэ үү.
Эсвэл «жижиг аяга»