Эхлэл 10:1–32
10 Энэ бол Ноагийн хөвгүүд болох Шем, Хам, Иафетын түүх юм.
Үерээс хойш тэд хөвгүүдтэй болжээ.
2 Иафетын хөвгүүд нь Гомер, Магог, Мадаи, Иаван, Тубал, Мешех, Тирас юм.
3 Гомерийн хөвгүүд нь Ашкеназ, Рифат, Тогарма юм.
4 Иаваны хөвгүүд нь Елиша, Таршиш, Киттим, Доданим юм.
5 Тэднээс арлуудын* оршин суугчид үүсэж, хэлтэн хэлтнээрээ, овог овгоороо, үндэстэн үндэстнээрээ суурьшжээ.
6 Хамын хөвгүүд нь Куш, Мизраим, Пут, Канаан юм.
7 Кушийн хөвгүүд нь Себа, Хавила, Сабта, Раама, Сабтека юм.
Раамагийн хөвгүүд нь Шеба, Дедан юм.
8 Куш бас Нимродын эцэг болжээ. Нимрод дэлхий дээрх анхны хүчирхэг хүн болов.
9 Тэрбээр Еховаг эсэргүүцдэг хүчирхэг анчин болсон юм. Иймээс хүмүүс: «Еховаг эсэргүүцдэг хүчирхэг анчин Нимрод шиг» гэж ярьдаг болжээ.
10 Тэрбээр эхэндээ Шинарын нутаг дахь Бабел, Ерех, Аккад, Калнег захирч байв*.
11 Тэндээсээ Ассири руу явж Ниневе, Рехобот-Ир, Калаг байгуулж,
12 Ниневе Кала хоёрын дунд Ресен хотыг байгуулав. Энэ нь их хот ажээ*.
13 Мизраим нь Лудим, Анамим, Лехабим, Нафтухим,
14 Патрусим, Каслухим (түүнээс филистчүүд үүсжээ), Кафторимийн* эцэг болжээ.
15 Канааны ууган хүү нь Сидон, удаах нь Хет.
16 Канаан бас иебусчууд, аморичууд, гиргашчууд,
17 хивичүүд, аркичүүд, синчүүд
18 арвадчууд, земарчууд, хаматчуудын дээд өвөг болсон юм. Хожим Канааны ургууд тархан суурьшжээ.
19 Канаанчуудын хил нь Сидоноос Газын ойролцоох Герар, тэгээд Лашагийн ойролцоох Содом, Гоморра, Адма, Зебойим хүртэл үргэлжилдэг.
20 Хамын үр удам нь овог овгоороо, хэлтэн хэлтнээрээ, нутаг нутгаараа, үндэстэн үндэстнээрээ ийм болой.
21 Шем ч үр хүүхэдтэй болж Еберийн үр удмын дээд өвөг болжээ. Шем нь ууган хүү болох Иафетын дүү* юм.
22 Шемийн хөвгүүд нь Елам, Ашур, Арпахшад, Луд, Арам юм.
23 Арамын хөвгүүд нь Уз, Хул, Гетер, Маш юм.
24 Арпахшад Шелагийн эцэг болж, Шела Еберийн эцэг болов.
25 Ебер хоёр хүүтэй болжээ. Нэг хүүг нь Пелег* гэдэг. Яагаад гэвэл Пелегийн үед хүмүүс хуваагдаад тарж явсан юм. Нөгөө хүүг нь Иоктан гэдэг.
26 Иоктан нь Алмодад, Шелеф, Хазармавет, Иера,
27 Хадорам, Узал, Дикла,
28 Обал, Абимаел, Шеба,
29 Офир, Хавила, Иобабын эцэг болсон юм. Эд бүгд Иоктаны хөвгүүд билээ.
30 Тэд Мешагаас эхлээд зүүн зүг дэх уулархаг нутаг буюу Сефар хүртэл нутагладаг байжээ.
31 Шемийн үр удам нь овог овгоороо, хэлтэн хэлтнээрээ, нутаг нутгаараа, үндэстэн үндэстнээрээ ийм болой.
32 Эдгээр нь Ноагийн хөвгүүдийн үр удам бөгөөд тэд овог овгоороо, үндэстэн үндэстнээрээ ийм болой. Үерийн дараа үндэстнүүд тэднээс үүсэж дэлхийгээр тархсан юм.
Зүүлт
^ Эсвэл «далайн эрэг орчмын»
^ Эсвэл «Түүний хаант улсын анхны хотууд нь Шинарын нутаг дахь Бабел, Ерех, Аккад, Калне юм»
^ Эсвэл «Эдгээр нь нийлээд их хот болдог ажээ» гэсэн бололтой.
^ Эдгээр нэрээр Мизраимаас үүссэн овог, ард түмнийг хэлсэн байж болох юм.
^ Еврей эх бичгийг үзвэл Шем нь Иафетын ах гэж ойлгогдож болохоор байдаг.
^ «Хуваагдах» гэсэн утгатай.