Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИОВ 6–10

Үнэнч Иов зовж шаналж байгаагаа илэрхийлсэн нь

Үнэнч Иов зовж шаналж байгаагаа илэрхийлсэн нь

Иов ядууран хоосорч, дотны хүмүүсээ алдаж, хүнд өвчин туссан ч үнэнч хэвээрээ байсан. Тиймээс Сатан зоригийг нь мохоож үнэнч биш болгох гэж хичээж байв. Гурван «найз» нь ирэв. Тэд эхлээд Иовыг өрөвдөж байгаа дүр үзүүлсэн. Иовтой хамт долоон хоног дув дуугүй суусан. Тайвшруулах гэж нэг ч үг дуугараагүй. Дараа нь хатуу ширүүн үг хэлж Иовыг буруутгасан.

Хүнд дарамтад орсон ч Иов Еховад үнэнч байв

6:3; 7:16; 9:20–22; 10:1, 12

  • Хэт их уй гашууд автаад Иов буруу үзэлтэй болсон. Өөрийнх үнэнч байх эсэх нь Бурханд хамаагүй гэж бодсон

  • Сэтгэлээр унасан Иов зовлонгийнх нь шалтгаан өөр байж болохыг бодоогүй

  • Хэчнээн их гашуудаж байсан ч, өөрийг нь буруутгаж байсан хүмүүст Еховаг хайрладгаа хэлсэн