БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Нас барагсад амилна—Золиосны ач тус
Золиосны ачаар хүртэж болох ивээлийнхээ тухай бид Дурсах цуглаан дээр илүү их эргэцүүлэн боддог. Золиосны ачаар нас барагсад амилна. Ехова хүнийг нас бардаг байхаар бүтээгээгүй. Тийм учраас хүмүүс дотныхоо нэгнийг үхэлд алдахад их гашууддаг (1 Ко 15:26). Лазарын хойноос гашуудаж байгаа шавь нарыгаа харахад Есүст хэцүү байсан (Иох 11:33–35). Есүс Эцгээ төгс дуурайсан. Биднийг дотны хүнээ алдахад Еховад ч хэцүү байдаг (Иох 14:7). Нас барсан үнэнч хүмүүсийг амилуулахаа Ехова тэсэн ядан хүлээж байна. Бид ч мөн адил тэгж хүлээх учиртай (Иов 14:14, 15).
Ехова эмх журмын Бурхан учраас нас барагсдыг дэс дараатайгаар амилуулна гэж бодох нь зүйтэй (1 Ко 14:33, 40). Одоо цагт бид оршуулгад оролцдог бол ирээдүйд, амилсан нэгнээ угтан авна. Уй гашууд автсан үедээ та нас барагсад амилах тухай эргэцүүлэн боддог уу? (2 Ко 4:17, 18). Золиосны арга хэмжээ авч, нас барагсдыг амилуулах тухай Библид бичүүлсэн Еховад та талархдаг уу? (Кол 3:15).
-
Та нас барсан гэр бүл, найз нөхдийнхөө хэнтэй уулзахыг хүсэж байна вэ?
-
Библийн баатруудын хэнтэй нь уулзаж ярилцмаар байна вэ?