Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Зочдоо угтан авцгаая

Зочдоо угтан авцгаая

3-р сарын 23-нд болох Дурсах цуглаанд 12 сая гаруй хүн хүрэлцэн ирэх байх гэж бид найдаж байна. Золиос бол Еховагийн өгсөн бэлэг гэдгийг, хүн төрөлхтөн ирээдүйд ямар ивээл хүртэхийг илтгэгчийн тавих илтгэлээс зочид ойлгоно (Ис 11:6–9; 35:5, 6; 65:21–23; Иох 3:16). Гэхдээ энэ чухал арга хэмжээнд ирсэн тэдэнд ганцхан илтгэгч л тусална гэж бодож болохгүй. Бид бүгдээрээ зочдоо халуун дотноор угтан авах учиртай (Ро 15:7). Тэгвэл бид дор бүрнээ яах хэрэгтэй вэ?

  • Суудлаа эзлээд хөтөлбөр эхлэхийг хүлээлгүй, ирсэн хүмүүсийг, идэвхгүй дэлгэрүүлэгчийг, халуун дотно угтан авч инээмсэглэн мэндлээрэй

  • Урьсан хүндээ анхаарал тавихын хажуугаар урилга аваад ирсэн бусад хүнд санаа тавиарай. Анх удаа ирсэн хүнтэй хамт сууж, Библи, дууны номоосоо харуулаарай

  • Илтгэлийн дараа, хэрэв тухайн хүн юм асуух гэвэл асуултад нь хариулаарай. Өөр хурлынхан цуглаан явуулах учраас танхимаас хурдан гарах хэрэгтэй, удаан ярих цаг байхгүй бол, хэдэн хоногийн дараа уулзахаар тохирч болно. Хаяг утасны дугаарыг нь асуухаар бол «Хөтөлбөр танд ямар санагдсан талаар танаас асуух гэсэн юм аа. Тантай дараа яаж холбоо барих вэ?» гээрэй