Skip to content

Гарчиг руу орох

ИЛҮҮ ЧАДВАРЛАГ ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ

Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—Сэтгүүл өгөхдөө хэлэх оршил үг зохиох

Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—Сэтгүүл өгөхдөө хэлэх оршил үг зохиох

ЯАГААД ЧУХАЛ БЭ? Цуглаанаар үзэх материалд нийтэлдэг оршил үгийн жишээ нь ерөнхий санаа учир өөрийн үгээр хэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм уу, хэсэгт тань тохирно гэж үзсэн сэдвээр яриа эхэлж болно. Оршил үг өөрөө зохиохоор бол, сэтгүүлээ уншиж, оршил үгийн жишээ харж, видео үзүүлбэр үзээд дараах санааг хэрэгжүүлээрэй.

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

«Би оршил үгийн жишээний дагуу ярих уу?» гэж бодоорой.

ТИЙМ

  • Эхэнд хэлэх үгээ бэлдээрэй. Мэндэлснийхээ дараа, ирсэн зорилгоо товчхон хэлээрэй (Жишээ нь: «Би ... зорилгоор ирлээ»).

  • Асуулт асуугаад Библийн зүйл үзүүлэхийн өмнө, тэгээд хэвлэл өгөхийн өмнө юу гэж хэлэхээ бодоорой (Жишээ нь: Библиэс үзүүлэхээсээ өмнө «Энэ асуултын хариу энд бий» гэж хэлж болно).

ҮГҮЙ

  • Сонирхолтой гэж санагдсан эсвэл хэсэгтээ тохирно гэж үзсэн нэг сэдвийг сэтгүүлээс сонгоорой

  • Үзэл бодлыг нь сонирхож юу гэж асуухаа бодоорой. Ингэхдээ айлын хүнийг эвгүй байдалд оруулах асуулт асуухгүй байх хэрэгтэй (Жишээ нь: Сэтгүүлийн 2-р хуудсан дахь асуултыг асууж болно).

  • Ямар Библийн зүйл уншихаа бодоорой (Нийтэд, ялангуяа Библийн мэдлэг багатай эсвэл шашинд дургүй хүмүүст зориулсан хэвлэл тарааж байгаа бол Библиэс унших эсэхээ шийдээрэй).

  • Өгүүлэл айлын хүнд ямар ач тустайг харуулсан ганц хоёр өгүүлбэр зохиогоорой

АЛЬ Ч ТОХИОЛДОЛД

  • Дахин уулзах үед хариулах асуулт бэлдээрэй

  • Юу ярина гэж хэлснээ санахын тулд тэмдэглэл хөтлөөрэй