Skip to content

Гарчиг руу орох

Оршил үгийн жишээ

Оршил үгийн жишээ

«ХАРУУЛЫН ЦАМХАГ»

Хэвлэл өгөхдөө: Энэ «Харуулын цамхаг» сэтгүүлийн шинэ дугаарыг танд өгье.

Асуулт: Ер нь ихэнх засгийн газар авлигад идэгдсэн байдаг. Яагаад тийм байдаг юм бол?

Библийн зүйл: Но 7:20

Ирээдүйд авлига гэж байхгүй болохыг Библид бичсэн байдаг. Энэ тухай энэ сэтгүүлд тайлбарласан.

«ХАРУУЛЫН ЦАМХАГ» (16-р хуудас)

Асуулт: Энэ тухай хүмүүс янз янзаар боддог. [Эхний асуултыг хувилбаруудтай нь уншина.] Та юу гэж хариулах вэ?

Библийн зүйл: Мт 4:1–4

Хэвлэл өгөхдөө: Диавол Есүстэй ярьж Есүсийг сорьсон. Диавол бол зүгээр нэг муу муухайн бэлгэдэл биш гэдгийг эндээс ойлгож болно. Диаволын талаар Библид юу гэж байдаг вэ? Энэ өгүүлэлд дэлгэрэнгүй тайлбарласан.

«Библийн сургаал»

Асуулт: Бурханд итгэдэг олон хүн Бурхантай дотно байхыг хүсдэг. Бурхантай дотно болохыг Библи бидэнд уриалдаг гэж та мэдэх үү?

Библийн зүйл: Иа 4:8а

Хэвлэл өгөхдөө: Библи судалж, Бурхны тухай илүү ихийг мэдэхэд тань энэ ном туслах зорилготой. [«Библийн сургаал» номын 1-р бүлгийг үзүүлнэ.]

ОРШИЛ ҮГ ЗОХИОГООРОЙ

 

Өмнөх жишээг хараад оршил үг зохиогоорой.