Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИОВ 33–37

Жинхэнэ найзын өгсөн зөвлөгөө хүнийг босгон байгуулдаг

Жинхэнэ найзын өгсөн зөвлөгөө хүнийг босгон байгуулдаг

Елихугийн ярих ээлж болов. Үг яриа нь ч, Иовтой харьцаж байгаа байдал нь ч Елифаз Билдад Зофар гурвынхаас тэс өөр байсан. Елиху жинхэнэ анд найз байж, үр дүнтэй зөвлөгөө өгсөн нь дуурайвал зохих жишээ юм.

ҮР ДҮНТЭЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГДӨГ ХҮНИЙ ИЛЭРХИЙДЭГ ЗАН ЧАНАР

ЕЛИХУ САЙН ЖИШЭЭ ҮЗҮҮЛСЭН

32:4–7, 11, 12; 33:1

 

  • ТЭВЧЭЭРТЭЙ

  • АНХААРАН СОНСДОГ

  • ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДДАГ

  • Елиху өөрөөс нь насаар ах гурван хүнийг ярьж дуустал тэвчээртэй хүлээсэн

  • Зөвлөгөө өгөхөөсөө өмнө Иовын ярихыг анхааралтай сонсож асуудлыг сайн ойлгож авсан

  • Иовыг нэрээр нь дуудаж,анд нөхрийн ёсоор ярьсан

33:6, 7, 32

 

  • ДАРУУ

  • ЯРИЛЦАХАД АМАР

  • ӨРӨВЧ

  • Елиху төгс бус гэдгээ хүлээн зөвшөөрдөг даруухан, сайхан сэтгэлтэй байсан

  • Зовж байгаа Иовыг өрөвдсөн

33:24, 25; 35:2, 5

 

  • ДҮН НУРУУТАЙ

  • САЙХАН СЭТГЭЛТЭЙ

  • АЛИВААД БУРХНЫ ҮЗЭЛ БОДЛООР ХАНДДАГ

  • Иовыг туйлширсан үзэл бодолтой байгааг нь эвтэйхэн хэлсэн

  • Иовд өөрийнх нь зөв шударга байдал хамгийн чухал биш гэдгийг Елиху ойлгуулсан

  • Елиху Иовд ухаалаг зөвлөгөө өгсөн. Энэ нь Еховагаас заавар авахад нь бэлдэж өгсөн