Skip to content

Гарчиг руу орох

ДЭЛГЭРҮҮЛЭХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ НЬ

Чуулганд урих аян

Чуулганд урих аян

Жил бүр бид Еховагийн бэлдсэн найр буюу бүсийн чуулганыг тэсэн ядан хүлээдэг. Бусад хүнд Еховагийн сайхан сэтгэлийг мэдрүүлэхийн тулд бид аль болох олон хүн урина (Ду 34:8). Урилгыг яаж илүү олон хүнд тараахыг ахлагчдын зөвлөл шийднэ.

САНАХ ЗҮЙЛС

  • Чуулган манайд хэзээ болох вэ?

  • Урилга тараах аян манайд хэзээ эхлэх вэ?

  • Дэлгэрүүлэх ажлын цуглаан хэзээ болдог вэ?

  • Энэ аянаар би ямар зорилго тавих вэ?

  • Хэнийг урих вэ?

ЮУ ГЭЖ ХЭЛЭХ ВЭ?

Мэндэлснийхээ дараа ингэж хэлж болно:

«Дэлхий дахинд болох их чухал арга хэмжээнд урих гэсэн юм. Хэзээ, хаана болохыг энэ урилгаас хараарай. Таныг ирвэл бид их баярлах болно».

СОНИРХСОН ХҮН БАЙВАЛ ЯАХ ВЭ?

Чуулганд бид олон хүнийг урихыг хичээдэг. Гэхдээ сонирхож байгаа хүнд туслахад бэлэн байгаарай.

Амралтын өдрүүдэд урилга тараахдаа сэтгүүл өгч болно.