Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—Дахин уулзах үндэс тавих

Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—Дахин уулзах үндэс тавих

ЯАГААД ЧУХАЛ БЭ?

Бид суулгасан үнэний үрээ услахыг хичээдэг (1 Ко 3:6). Сонирхсон хүнтэй таарвал дахин уулзахдаа ярилцах асуулт тавих нь зүйтэй. Ингэх нь айлын хүнд дахин уулзах хүсэл төрүүлэхээс гадна давтан уулзалтандаа бэлдэхэд дөхөм байна. Дахин уулзахдаа, ярья гэж тохирсон асуултаа ярилцахаар ирлээ гэж хэлнэ.

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

  • Айлаар явахаар бэлдэж байхдаа, сонирхсон хүнтэй дахин уулзах үндэс тавьж юу гэж асуухаа бодоорой. Санал болгож буй хэвлэлээс эсвэл дахин уулзахдаа үзүүлэх гарын авлагаас хариуг нь олж болох асуулт зохиож болно.

  • Сонирхсон хүнтэй яриагаа дуусгахаасаа өмнө дахин уулзмаар байгаагаа хэлж, бэлдсэн асуултаа тавиарай. Боломжтой бол, хаяг, утасны дугаарыг нь аваарай.

  • Айлын хүнтэй уулзахаар цаг товлосон бол яг тэр цагтаа очиж уулзаарай (Мт 5:37).