Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

«Би энд байна. Намайг явуулаач»

«Би энд байна. Намайг явуулаач»

Исаиагийн сэтгэлгээг бид дуурайх хэрэгтэй. Тэрбээр, нарийн ширийн зүйл мэдэхгүй байсан ч урилгыг шууд хүлээн авч итгэлтэйгээ харуулсан (Ис 6:8). Дэлгэрүүлэгч хэрэгтэй газар үйлчлэхийн тулд та нөхцөл байдлаа өөрчилж чадах уу? (Ду 110:3). Гэхдээ тийм газар очиж амьдрахын тулд «зардлыг нь тооцоолох» хэрэгтэй (Лу 14:27, 28). Дэлгэрүүлэх ажлын төлөө бүхнээ золиослоход бэлэн байгаарай (Мт 8:20; Мр 10:28–30). «Дэлгэрүүлэгч хэрэгтэй газар нүүн очиж үйлчлэх нь» гэсэн видеоноос харахад Ехова золиосолсон бүхнээс маань илүү ихээр ивээдэг.

ВИДЕО ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ:

  • Нэгэн гэр бүл Эквадорт дэлгэрүүлэхийн тулд юугаа золиосолсон бэ?

  • Хаана үйлчлэхээ сонгохдоо ямар ямар хүчин зүйлийг тооцож үзсэн бэ?

  • Ямар ивээл хүртсэн бэ?

  • Дэлгэрүүлэгч хэрэгтэй газрын талаарх мэдээллийг яаж олж болох вэ?

ГЭР БҮЛИЙНХЭЭ ХИЧЭЭЛЭЭР, ДАРААХ АСУУЛТЫГ ЯРИЛЦААРАЙ:

  • Гэр бүлээрээ дэлгэрүүлэх ажилд түлхүү оролцохын тулд яах хэрэгтэй вэ? (km 8/11 4-6)

  • Дэлгэрүүлэгч хэрэгтэй газар луу нүүх боломжгүй ч гэсэн хуралдаа хэрхэн хувь нэмэр оруулж болох вэ? (хц16. 3 х. 23–25)