БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Бурхны олгодог боловсрол ялгаварлах үзлийг ялан дийлдэг
Ехова нүүр тал хардаггүй (Үй 10:34, 35). «Үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн» хүмүүс түүнд таалагддаг (Ил 7:9). Тиймээс христиан хуралд ялгаварлан гадуурхах үзэл байдаггүй (Иа 2:1–4). Бурхны боловсролын ачаар бид зан чанараа өөрчилж, сүнслэг диваажинд байдаг (Ис 11:6–9). Бусдыг ялгаварлах үзлийг зүрх сэтгэлээсээ авч хаяхыг хичээвэл бид Бурхныг дуурайж байна гэсэн үг (Еф 5:1, 2).
«ЖООНИ ГИЙДИОН ХОЁР: БИД НЭГЭН ҮЕ ДАЙСНУУД БАЙСАН, ОДОО АХ ДҮҮС БОЛСОН» ГЭСЭН ВИДЕО ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.
-
Ялгаварлах үзлийг арилгах гэж оролдсоноос Бурхнаар заалгасан нь илүү дээр гэхийн учир юу вэ?
-
Дэлхий дахины ахан дүүсийн барилдлагын юу нь таны сэтгэлийг хөдөлгөдөг вэ?
-
Эв нэгдлээ хадгалбал Ехова хэрхэн алдаршдаг вэ?