ИСАИА 11–16
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС |Дэлхий Еховагийн тухай мэдлэгээр бялхана
11:6–9
Энэ зөгнөл эрт үед хэрхэн биелсэн бэ?
-
Вавилоноос эх нутагтаа харих замд нь ч, нутагтаа ирээд цэвэр шүтлэгийг сэргээхэд ч израильчуудад зэрлэг араатнаас, араатан шиг авиртай хүмүүсээс айх аюул байгаагүй (Езр 8:21, 22).
Энэ зөгнөл орчин үед хэрхэн биелж байна вэ?
-
Еховагийн тухай мэдлэг хүний зан чанарыг өөрчилдөг. Догшин ширүүн авиртай байсан хүмүүс амар тайвныг эрхэмлэдэг болсон. Бурхны тухай мэдлэг дэлхий дахинд сүнслэг диваажинг бий болгож байна.
Энэ зөгнөл ирээдүйд хэрхэн биелэх вэ?
-
Дэлхий даяараа Бурхны анхны санаа зорилгын дагуу айх аюулгүй, амар амгалан болно. Хүн амьтны аль аль нь аюул занал учруулахгүй.
Паул Бурхны тухай мэдлэгийн ачаар өөрчлөгдсөн
-
Тэрбээр Саул гэдэг нэртэй, фарисай байхдаа араатан шиг авиртай байсан (1 Ти 1:13).
-
Үнэн зөв мэдлэг зан чанарыг нь өөрчилсөн (Кол 3:8–10).