Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—«Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь» номоор хичээл хийх

Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—«Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь» номоор хичээл хийх

ЯАГААД ЧУХАЛ БЭ? Хүмүүс Еховаг, таалалд нь нийцүүлж шүтэхийн тулд хэм хэмжээг нь сахиж сурах учиртай (Ис 2:3, 4). Суралцагчтайгаа үздэг хоёр дахь ном бол «Бурхны хайр» ном юм. Энэ ном Библийн зарчмыг амьдралдаа хэрэгжүүлж сурахад тус болдог (Ев 5:14). Сурсан зүйлээ зүрх сэтгэлдээ шингээж авахад нь суралцагчдаа туслахыг хичээх учиртай. Ингэвэл суралцагч өөрчлөгдөхийг чин сэтгэлээсээ хүсэж мэдэх юм (Ро 6:17).

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

  • Хичээлдээ бэлдэхдээ суралцагчийнхаа хэрэгцээ шаардлагыг сайтар бодоорой. Үзэж байгаа материалын талаарх санаа бодлыг нь мэдэхийн тулд асуулт зохиогоорой (Су 20:5).

  • Библийн зарчмыг хэрэгжүүлэхийн ач тусыг ойлгуулъя гэвэл тухайн хичээлд хавсаргасан материалыг ашиглаарай.

  • Мөс чанараараа шийдэх асуудлыг эргэцүүлэн бодоход нь суралцагчдаа туслаарай. Өмнөөс нь битгий шийдвэр гаргаарай (Гал 6:5).

  • Библийн аль нэг зарчмыг хэрэгжүүлэхэд тусламж хэрэгтэй эсэхийг нь эвтэйхэн мэдэж аваарай. Еховаг хайрлах хайрандаа хөтлөгдөн өөрчлөгдөхөд нь сайхан сэтгэлээр туслаарай (Су 27:11; Иох 14:31)