ИСАИА 1–5
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС |Еховагийн уул уруу явцгаая
2:2, 3
«Эцсийн өдрүүдэд» |
Бидний амьдарч байгаа өнөө үед |
«ЭЗЭНий өргөөний уул» |
Еховагийн улам сайжруулсан цэвэр шүтлэг |
«Бүх үндэстэн түүн уруу цутган ирнэ» |
Цэвэр шүтлэгийг хүлээж авсан хүмүүс эв нэгдэлтэйгээр цугларч байна |
«Ирцгээ, ЭЗЭНий уул уруу ... явцгаая» |
Цэвэр шүтлэгийг хүлээж авсан хүмүүс бусдыг өөрсөдтэйгөө нэгдэхийг уриалдаг |
«Тэрээр бидэнд Өөрийн замыг зааж, бид Түүний жимээр алхах юм» |
Ехова Үгээрээ бидэнд зааж зааварлан, өөрийнхөө замаар удирдан чиглүүлдэг |
2:4
«Дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй» |
Дайнд хэрэглэдэг зэр зэвсгийг хөдөө аж ахуйн багаж хэрэгсэл болгоно гэж Исаиа бичсэн. Энэ нь Еховагийн ард түмэн амар тайвныг эрхэмлэнэ гэсэн үг. Исаиагийн үед ямар багаж зэвсэг хэрэглэдэг байсан бэ? |
«Илдээ анжисны хошуу» |
1 Анжисны хошуугаар газар хагалдаг байсан. Заримыг нь төмрөөр хийдэг байв (1Са 13:20) |
«Жадаа хадуур болгон давтана» |
2 Хагас дугуй хэлбэртэй, хурц иртэй, бариултай, төмрөөр хийсэн багаж. Усан үзэм хураахад хэрэглэдэг байв (Ис 18:5) |