Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | СУРГААЛТ ҮГС 12–16

Алтнаас үнэтэй мэргэн ухаан

Алтнаас үнэтэй мэргэн ухаан

Бурхнаас ирдэг мэргэн ухаан үнэ цэнтэй гэхийн учир юу вэ? Мэргэн ухаан хүнийг буруу замаас хол байлгаж, амийг нь ч авардаг. Бас зан чанар, үг яриа, үйл хэрэгт нь сайнаар нөлөөлдөг.

Мэргэн ухаан биднийг бардам зангаас хамгаалдаг

16:18, 19

  • Мэргэн хүн Еховаг мэргэн ухааны эх булаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг

  • Хүн амжилтад хүрэхдээ эсвэл илүү хариуцлагатай үүрэг хүлээхдээ бардам ихэмсэг болохоос сэрэмжлэх ёстой

Мэргэн ухаантай бол үг яриа маань зохистой байна

16:21–24

  • Мэргэн хүн хэрсүү ухаантай байдаг бөгөөд бусдын сайныг олж харан, тэдний тухай сайнаар ярьдаг

  • Мэргэн үг үр нөлөөтэй. Бас хатуу ширүүн, дайрч давшилсан байдаггүй, зөгийн бал адил таатай байдаг