Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Цуглаан дээр хэрхэн сайн хариулах вэ?

Цуглаан дээр хэрхэн сайн хариулах вэ?

Сайтар бэлдсэн хариулт хурлынхны урмыг сэргээдэг (Ро 14:19). Бас хариулт хэлж байгаа хүн өөрөө ач тус хүртдэг (Су 15:23, 28). Тийм учраас, цуглаан дээр ядаж ганц хариулт бэлдэж ирэх хэрэгтэй. Гэхдээ гараа өргөх болгонд хариулах боломж олдоно гэсэн үг биш. Тиймээс хэд хэдэн хариулт бэлдвэл сайн.

Сайн хариулъя гэвэл ...

  • энгийн, товч бөгөөд тодорхой, 30 секундээс хэтрүүлэхгүй байгаарай

  • өөрийн үгээр тайлбарлаарай

  • хүний хэлснийг тоть шиг давтахгүй байгаарай

Асуултад эхлээд хариулж байгаа бол ...

  • тухайн асуултын хариуг цөөн үгээр хэлээрэй

Асуултын хариуг хэлсэн бол ...

  • дурдсан Библийн зүйл, ярьж байгаа санаатай ямар холбоотойг хэлж болно

  • бидэнд ямар хамаатайг дурдаж болно

  • хэрхэн хэрэгжүүлж болохыг тайлбарлаж болно

  • гол санааг онцолсон жишээ товч ярьж болно