СУРГААЛТ ҮГС 22–26
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС |«Явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдийг сурга»
«Сургаалт үгс» номд эцэг эхчүүдэд зориулсан ухаалаг зөвлөгөө бий. Модны суулгацыг тэнийлгэвэл сайн ургадаг шиг хүүхдийг сайн хүмүүжүүлбэл Еховад үйлчлэх хүсэлтэй болж өснө.
22:6
-
Хүүхдийг зөв хүмүүжүүлэхэд цаг зав, хичээл зүтгэл гаргах хэрэгтэй
-
Эцэг эхчүүд сайн үлгэр дуурайл үзүүлж, зааж сурган, сануулж, урамшуулж, сахилга батын арга хэмжээ авах учиртай
22:15
-
Хүүхдээ сахилгажуулахдаа бодол санаа, зүрх сэтгэлийг нь хайрын үүднээс засаж залруулаарай
-
Хүүхэд бүр харилцан адилгүй байдаг учир сахилга батын арга хэлбэр өөр өөр байдаг