БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
«Библиэс юу мэдэж авах вэ?»—Хэрэглэх арга
«Библиэс юу мэдэж авах вэ?» ном (одоогоор монгол хэлээр гараагүй), «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын адилаар, бидний заах ажилдаа хэрэглэх чухал багаж билээ. Уг хоёр ном агуулга, дэс дарааллын хувьд адилхан. Гэхдээ «Библийн мэдлэг» номын үг хэллэг, утга санаа илүү энгийн. «Библийн сургаал» номыг сайн ойлгодоггүй хүмүүст энэ ном ач тустай. Уг номд хавсралтын оронд «Тайлбар» гэсэн хэсэг оруулж, бүлгүүдэд байгаа үг хэллэг, ойлголтыг тайлбарласан. Тухайн бүлгээр үзэх гол санааг тодотгосон асуулт, давтах хэсэг гэж байхгүй. Харин бүлгийн төгсгөлд гол санааг тодруулсан дүгнэлт бий. Тухайн сард голлон тараах хэвлэл биш байлаа ч «Библийн сургаал» номыг бид тараадаг. Энэ номыг бас ямар ч үед хүнд өгч болох юм. Тэгвэл «Библийн мэдлэг» номоор яаж хичээл заах вэ?
ДҮГНЭЛТ: Догол мөрийг уншуулаад асуулт асууж, хичээлээ заадаг бидний арга ихэнх хүнд тохирдог. Гэхдээ суралцагч, бидний ярьдаг хэлийг бага сага ойлгодог эсвэл уншихдаа тааруу бол яах вэ? Тийм бол бүлгийн дүгнэлт хэсгээс голлон ярилцаж, догол мөрийг дараа нь өөрөө уншаарай гэж хэлж болно. Нэг «Үнэн»-ийг ярилцахад 15 минут хангалттай байж болох юм. Дүгнэлт хэсэгт дэлгэрэнгүй тайлбар байхгүй. Тийм учраас суралцагчийнхаа онцлогт тохируулан сайн бэлдэх хэрэгтэй. Харин догол мөрөөс голлон заахаар бол, дүгнэлт хэсгийг давтлага болгож ашиглаарай.
ТАЙЛБАР: Энэ хэсэгт, нэр томьёо, ойлголтыг бүлгийн дэс дарааллаар тайлбарласан. «Библийн сургаал» номын хавсралтыг үзэх эсэхээ шийддэг шигээ энэ номын тайлбар хэсгийг үзэх эсэхээ шийдээрэй.