Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Залуус аа! «үлэмж том хаалгаар» орохоос бүү хойш суугаарай

Залуус аа! «үлэмж том хаалгаар» орохоос бүү хойш суугаарай

Сатаны энэ ертөнцөд өтөл насны «хүнд өдрүүдийг» хэзээ ч үзэхгүй, мөнхөд залуугаараа байх юм шиг санах амархан (Но 12:1). Залуус та нар сүнслэг зорилго тавьж, бүрэн цагаар үйлчлэх арай л болоогүй байна гэж боддог уу?

«Санамсаргүй тохиолдол» хөгшин залуу гэлтгүй хэнд маань ч тохиолддог (Но 9:11, ШЕ). «Амь чинь маргааш ямар байхыг та нар мэдэхгүй» (Иа 4:14). Тийм учраас сүнслэг зорилгоо биелүүлэхээс бүү хойш суугаарай. Нээлттэй байгаа дээр нь «үлэмж том, үр нөлөөтэй хаалгаар» ороорой (1 Ко 16:9). Ингэсэндээ чи хэзээ ч харамсахгүй.

Дараах зорилгыг тавьж болно:

  • Гадаад хэл сурч дэлгэрүүлэх

  • Эхлэгчээр үйлчлэх

  • Байгууллагын зохиодог сургалтад суух

  • Барилгын ажилд оролцох

  • Бетелчнээр үйлчлэх

  • Дүүрэг хариуцагч болох

Ямар ямар сүнслэг зорилго тавихаа жагсааж бичээрэй.