БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
«Нөхөр нь хотын дааман хаалган дээр ... хүндлэгддэг»
Арван хуруу тэгш эхнэр, нөхөртөө сайныг л үйлддэг. Ийм эхнэртэй хүн Лемуел хааны үед «хотын дааман хаалган дээр ... хүндлэгддэг» байжээ (Су 31:23). Өнөө үед хүндлэл хүлээсэн эрчүүд ахлагч, туслах үйлчлэгч болдог. Хэрэв тэд гэрлэсэн бол, сайн үйлчлэх эсэх нь эхнэрийнх нь биеэ авч явах байдал, тусламж дэмжлэгээс ихээхэн шалтгаална (1 Ти 3:4, 11). Арван хуруу тэгш эхнэр нөхрийнхөө төдийгүй хурлынхны магтаал сайшаалыг хүлээдэг.
Нөхрөө дэмждэг, арван хуруу тэгш эхнэр ...
-
эелдэг үг хэлж, нөхрөө урамшуулдаг (Су 31:26)
-
нөхрөө хурлаас харамладаггүй (1 Те 2:7, 8)
-
эгэл жирийн амьдардаг (1 Ти 6:8)
-
хурлын нууцыг нөхрөөсөө асуудаггүй, хуралтай холбоотой ахлагчдын гаргасан шийдвэрт нөлөөлөхийг оролддоггүй (1 Ти 2:11, 12; 1 Пе 4:15)