Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 52–59

«Ачаагаа Еховад даатга»

«Ачаагаа Еховад даатга»

Давид Дуулал 55-ыг бичихдээ олон зовлон туулсан байжээ.

  • Доромжлуулсан

  • Хавчлагад өртсөн

  • Сэтгэл нь ихэд зовж шаналсан

  • Ар гэрийнхэн нь зовж байсан

  • Өвдсөн

  • Дотны хүмүүс нь урвасан

Давид давшгүй мэт санагдсан бэрхшээлийн ард ч гардаг байжээ. Бэрхшээлийг давахад амаргүй санагдсан үед «Ачаагаа Еховад даатга» гэсэн Давидын зөвлөгөөг санаарай

Өнөө үед энэ зүйлийг хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

55:22

  1. Еховад бүх бэрхшээл зовлон, санаа зовоосон зүйлээ хэлж чин сэтгэлээсээ залбираарай

  2. Үг болон байгууллагаараа өгдөг Еховагийн удирдамж зааврыг хайгаарай

  3. Асуудлыг Библийн зарчмын дагуу шийдэхийн тулд чадах бүхнээ хийгээрэй