Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 34–37

Еховад найдаж, сайныг үйлд

Еховад найдаж, сайныг үйлд

«Бурууг үйлдэгчдэд бүү атаарх»

37:1, 2

  • Хорон муу хүмүүсийн амжилттай явааг харж Еховад үйлчлэх идэвхээ бүү сулруулаарай. Тэдний амжилт түр зуурынх. Бурхнаас хүртэх ивээлээ, гол зорилгоо бодож амьдраарай

«ЭЗЭНд итгэж, сайныг үйлд»

37:3

  • Эргэлзэж, санаа зовох үедээ Еховад найдаж, тусламж дэмжлэгийг нь аваарай. Үнэнч байхад тань Ехова тусална

  • Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээ тунхаглан завгүй байгаарай

«ЭЗЭНд баярлагтун»

37:4

  • Еховаг илүү их мэдэх зорилгоор Библийг уншиж эргэцүүлэн бодох цаг гаргаарай

«Өөрийн замыг ЭЗЭНд даатга»

37: 5, 6

  • Ямар ч асуудлыг шийдэхэд Ехова тусална гэдэгт бүрэн итгэж найдаарай

  • Гүтгэлэг, эсэргүүцэл, хавчлага тулгарахад биеэ зөв авч яваарай

«ЭЗЭН дотор дуугүй байж, түүнийг тэвчээртэйгээр хүлээ»

37:7–9

  • Баяр баясгалан, амар тайвныг үгүй хийдэг болчимгүй үйлдлээс зайлсхийгээрэй

«Даруу хүн газар нутгийг өвлөнө»

37:10, 11

  • Өөрт тань тулгарсан бүх шударга бус явдлыг Ехова арилгах хүртэл даруухнаар хүлээн, төлөв байдлыг хайгаарай

  • Удахгүй болох Бурхны амласан шинэ ертөнцийн тухай ярин, итгэл нэгтнүүддээ сэтгэлийн дэм болж, гутарсан хүмүүсийг тайвшруулаарай

Мессиагийн Хаанчлал асар их ивээл хүртээнэ