БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—Дэлгэрүүлэхдээ видео ашиглах
ЯАГААД ЧУХАЛ БЭ?
Үзэж харах, сонсох зүйл хүний зүрх сэтгэлд нөлөөлдөг. Хүний анхаарлыг татаж, сэтгэлд хоногшин үлддэг. Тийм ч учраас Ехова үзүүлэн таниулах материалыг хамгийн сайн ашигладаг (Үйлс 10:9–16; Илч. 1:1).
Бид «Сайн мэдээ» товхимлын 2, 3-р хичээлийг ярилцахдаа «Бурхан нэртэй юү?», «Библийг хэн зохиосон бэ?», «Библид итгэж болохын учир юу вэ?» гэсэн видеог үзүүлдэг. Харин Библийн хичээл хийхийг, цуглаанд ирэхийг хүмүүст уриалахдаа «Библи судлахын учир юу вэ?», «Библийн хичээл яаж хийдэг вэ?», «Хаанчлалын танхимд юу болдог вэ?» гэсэн видеог үзүүлдэг. Бүрэн хэмжээний бусад киног ч Библийн хичээл дээрээ үзүүлж болно.
ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
-
Эхлээд, айлын хүнд үзүүлэх видеогоо татаж аваарай
-
Видео үзээд асуух ганц хоёр асуулт бэлдээрэй
-
Видеогоо хамт үзээрэй
-
Гол санааг нь ярилцаарай
ҮҮНИЙГ ОРОЛДОЖ ҮЗЭЭРЭЙ
-
Танилцуулгын ард талд байгаа кодыг уншуулаад «Библи судлахын учир юу вэ?» гэсэн видеог үзэж болдгийг хэлж өгөөрэй
-
«Библид итгэж болохын учир юу вэ?» гэсэн видеог үзүүлээд «Сайн мэдээ» товхимлын 3-р хичээлээс ярилцаж, товхимлоо өгөөрэй