ДУУЛАЛ 69–73
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС |Еховагийн ард түмэн жинхэнэ шүтлэгийн төлөө хичээл зүтгэлтэй байдаг
Жинхэнэ шүтлэгийн төлөөх хичээл зүтгэл маань тодорхой харагдах учиртай
69:9
-
Давид насан туршдаа Еховагийн төлөө хичээл зүтгэлтэй байсан
-
Еховатай сөргөлддөг, нэрийг нь гутаан доромжилдог хүнийг Давид хүлцэж тэвчдэггүй байсан
Хичээл зүтгэлтэй байх талаар ахмад настнууд залуучууддаа үлгэр жишээ болдог
71:17, 18
-
Энэ дууллыг Давид бичсэн бололтой. Тэрбээр хойч үеийнхнийгээ урамшуулан зоригжуулахыг хүссэн байна
-
Эцэг эхчүүд болон туршлагатай хүмүүс хүүхэд залууст туслах учиртай
Хаанчлал хүн төрөлхтний төлөө юу хийхийг бусдад ярихад хичээл зүтгэл хэрэгтэй
72:3, 12, 14, 16–19
-
3-р зүйл—Бүгд амар тайван амьдарна
-
12-р зүйл—Ядуу хүн гэж байхгүй болно
-
14-р зүйл—Хэн ч хэзээ ч хүч хэрэглэхгүй
-
16-р зүйл—Хүн бүр элбэг дэлбэг хоол хүнстэй байна