Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Эгэл жирийн амьдрал Бурхныг алдаршуулдаг

Эгэл жирийн амьдрал Бурхныг алдаршуулдаг

Өнөөдөр амьдралд садаа болох зүйл олон байна. Дэлгүүр хэсэж эд бараа худалдаж авах, төлбөр тооцоо хийх, хэрэглэх, арчилж тордох, хадгалахад цаг зав, хүч чадал шаардагддаг. Есүс эгэл жирийн амьдарч байсан. Эд хөрөнгө цуглуулж, дэлгэрүүлэх ажлаас хойш суугаагүй (Мт 8:20).

Дэлгэрүүлэх ажилд түлхүү оролцохын тулд амьдралаа хэрхэн эгэл жирийн болгох вэ? Гэрийнхнээс чинь хэн нэг нь зарим зүйлээ өөрчлөөд эхлэгчээр үйлчлэх боломжтой юу? Бүрэн цагаар үйлчилж байгаа ч эд материал цуглуулж өөртөө төвөг удаж байгаа юм биш биз? Эгэл жирийн амьдарвал Еховадаа жаргалтай, сэтгэл хангалуун үйлчилнэ (1 Ти 6:7–9).

Амьдралаа эгэл жирийн болгохын тулд би ингэнэ: