Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

10-р сард «Харуулын цамхаг» сэтгүүл тараах тусгай аян

10-р сард «Харуулын цамхаг» сэтгүүл тараах тусгай аян

Дэлхийн өнцөг булан бүрд хүмүүст тайвшрал хэрэгтэй байна (Но 4:1). 10-р сарын турш тайвшралын тухай өгүүлэх «Харуулын цамхаг» сэтгүүлийг онцгой хүчин чармайлт гарган тараана. Сэтгүүлээ сайн тараагаарай. Гэхдээ сэтгүүл маань үнэтэй учир эзгүй айлд үлдээх юм уу сонирхохгүй хүнд өгөх хэрэггүй.

ЮУ ГЭЖ ХЭЛЭХ ВЭ?

«Заримдаа бид бүгд тайвшрах хэрэгтэй болдог. Хаанаас тайвшралыг олох вэ? [2 Коринт 1:3, 4-ийг уншина.] Бурхан хэрхэн тийм тайвшралыг өгдгийг “Харуулын цамхаг” сэтгүүлд тайлбарласан».

Хэрэв сонирхоод сэтгүүл авбал ...

«БИБЛИ СУДЛАХЫН УЧИР ЮУ ВЭ?» ВИДЕО ҮЗҮҮЛЭЭРЭЙ

Тэгээд Библийн хичээл хийе гэж хэлнэ.

ДАВТАН УУЛЗАХ ҮНДЭС ТАВИНА

«Бурхан зовлон зүдгүүрийг яагаад хүлцэн зөвшөөрдөг вэ?» гэх мэтийн асуулт тавьж, дараа уулзахдаа ярилцахаар тохироорой.