БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Үнэнийг заагтун
9-р сараас эхлэн «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-д «Үнэнийг заагтун» гэсэн гарчигтай оршил үгийн шинэ жишээ гардаг болно. Бид асуулт тавин, Библийн зүйл үзүүлж үнэнийг мэдүүлэх зорилго тавина.
Айлын хүн сонирхож байвал хэвлэл үлдээх юм уу jw.org-оос видео үзүүлж давтан уулзах үндэс тавина. Өмнө нь ярьсан зүйлээ үргэлжлүүлэхийн тулд хэдэн өдрийн дараа дахин уулзах хэрэгтэй. Оршил үгийн шинэ жишээ болон суралцагчийн даалгавар «Библийн сургаал» номын бүлэг болгоны сүүлд байдаг «дүгнэлт»-д үндэслэнэ. Уг дүгнэлтэд байдаг нэмэлт асуулт, Библийн зүйлүүд давтан уулзалт хийх, зөвхөн Библи ашиглан хичээл хийхэд тустай.
Амь руу хөтөлдөг ганцхан зам байдаг (Мт 7:13, 14). Бид янз бүрийн шашинтай, янз бүрийн амьдралтай хүмүүст ярьдаг учраас тухай хүнд тохируулж Библийн үнэнийг ойлгуулах учиртай (1 Ти 2:4). Янз бүрийн сэдвээр Библиэс чөлөөтэй ярьдаг болж, «үнэний үгийг зөв заах» чадвараа сайжруулахын хэрээр баяр хөөр нэмж, үнэнийг заах үйлстээ амжилт гаргана (2 Ти 2:15).