Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 135–141

Хүн бол гайхамшигтай бүтээл

Хүн бол гайхамшигтай бүтээл

Хүмүүс бид Бурхны тухай бодох хосгүй чадвартай. Бүтээлүүдээс нь харагддаг Бурхны олон сайхан зан чанарын талаар Давид эргэцүүлэн боддог байжээ. Тиймээс Еховад үйлчлэхийн төлөө хамаг амьдралаа зориулахаар шийдсэн юм.

Давид бүтээлийн тухай эргэцүүлэн бодоод Еховаг магтан алдаршуулахыг хүссэн:

139:14, ШЕ

  • «Намайг биширмээр, гайхамшигтай бүтээсэн таныг магтъя»

139:15

  • «Намайг нууц дотор бүрэлдэж, газрын гүнд урнаар шаглагдаж байхад ч миний биеийн галбир [«яс», ШЕ] Танаас нууцлагдаагүй юм»

139:16, ШЕ

  • «Таны нүд миний үр хөврөлийг ч харсан. Үр хөврөлийн хэсгүүдийн нэг нь ч бий болоогүй байхад, та бүгдийг нь, бий болох өдрүүдийг нь номдоо бичсэн»