Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Библийн хичээл хийхдээ гаргадаг алдаа

Библийн хичээл хийхдээ гаргадаг алдаа

Их ярих: Өөрөө бүхнийг тайлбарлах ёстой гэж бодож болохгүй. Есүс хүмүүсийг эргэцүүлэн бодуулж, зөв дүгнэлтэд хүргэхийн тулд асуулт асуудаг байсан (Мт 17:24–27). Асуулт асуух нь Библийн хичээлийг амьд болгодог. Түүнээс гадна, суралцагчийнхаа юу ойлгож байгааг юунд итгэж үнэмшдгийг нь мэдэж авна (be 253 ¶3-4). Асуулт асуусан бол хариулахыг нь тэвчээртэй хүлээгээрэй. Суралцагч буруу хариулбал, зөв хариуг нь хэлэхийн оронд нэмэлт асуулт асууж, зөв дүгнэлтэд хүргээрэй (be 238 ¶1-2). Шинэ санааг суралцагчдаа тайлбарлахдаа удаан яриарай (be 230 ¶4).

Олон санаа хэлэх: Үзэж буй сэдэвтэй холбоотой мэддэг бүхнээ ярихаас зайлсхийгээрэй (Иох 16:12). Догол мөрд өгүүлж буй гол санааг анхаараарай (be 226 ¶4-5). Нарийн ширийн зүйл сонирхолтой байлаа ч гол санааг бүдгэрүүлж мэднэ (be 235 ¶3). Суралцагч гол санааг нь ойлгосон бол дараагийн догол мөр рүү ороорой.

Судлах материалыг л үзэх: Бидний зорилго бол судлах материалыг үзэх биш, хүний зүрх сэтгэлийг хөдөлгөх юм (Лу 24:32). Тухайн хичээлийн гол Библийн зүйлд анхаарлыг нь хандуулж Бурхны Үгийн хүчийг ашиглаарай (2 Ко 10:4; Ев 4:12; be 144 ¶1-3). Энгийн жишээ татаарай (be 245 ¶2-4). Суралцагчийнхаа онцлог, итгэл үнэмшилд тохируулан хичээлээ заагаарай. Ийм асуулт асууж болно: «Одоо үзэж байгаа зүйл танд ямар санагдаж байна вэ? Еховагийн тухай юу зааж байна вэ? Энэ зөвлөгөөг хэрэгжүүлбэл танд ямар ашигтай вэ?» (be 238 ¶3-5; 259 ¶1).