Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—Сонирхсон хүнийг цуглаанд урих

Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—Сонирхсон хүнийг цуглаанд урих

ЯАГААД ЧУХАЛ БЭ? Цуглаанд ирээд бид Еховадаа «дуу дуулж» «магтдаг» (Ду 149:1). Бас Бурхны хүслийг биелүүлэхэд суралцдаг (Ду 143:10). Цуглаанд явдаг болбол сонирхсон хүмүүс, суралцагчид их ахиц дэвшил гаргадаг.

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

  • Аль болох эрт цуглаанд уриарай. Тухайн хүнтэй Библийн хичээл хийдэг болохыг хүлээх хэрэггүй (Ил 22:17).

  • Дараагийн цуглаанаар юу үзэхийг сонирхсон хүнд хэлж тайлбарлаж өгөөрэй. Дараах материал тустай байж болох юм. Цуглааны урилга, «Хаанчлалын танхимд юу болдог вэ?» гэсэн видео, «Еховагийн хүсэл таалал» товхимлын 57 хичээл.

  • Яаж тусалж болохыг асуугаарай. Тухайн хүнд унаагаар туслах хэрэгтэй байна уу? Эсвэл зохистой хувцас сонгоход нь туслах хэрэгтэй байна уу? Цуглаан дээр хамт суугаарай. Хэвлэлээсээ үзүүлээрэй. Хүмүүстэй танилцуулаарай.