Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 119

Еховагийн хуулиар явах нь

Еховагийн хуулиар явах нь

Еховагийн хуулиар явна гэдэг нь удирдамж зааврыг нь дагана гэсэн үг. Дуулалчийн адилаар, Еховад найдаж, хуулийг нь сахиж явсан хүмүүсийн жишээ Библид олон байдаг.

Бурхны хуулиар явбал жинхэнэ ёсоор жаргалтай амьдардаг

119:1–8

Иошуа Еховагийн удирдамж зааварт бүрэн итгэж найддагаа харуулсан. Тэрбээр аз жаргалтай байж, амжилт олъё гэвэл Еховад бүрэн дүүрэн найдах хэрэгтэйгээ мэдэж байсан.

Бурхны Үгийг удирдлага болговол сорилтыг давах эр зоригтой болдог

119:33–40

Иеремиа хүнд хэцүү үедээ Еховад найдаж зоригтой байсан. Тэрбээр эгэл жирийн амьдарч, авсан даалгавраа биелүүлсээр байсан.

Бурхны Үгийн тухай үнэн зөв мэдлэгтэй хүн эр зоригтой гэрчлэх итгэл төгс байдаг

119:41–48

Паул, Бурхны мэдээг ямар ч хүнд зоригтой хүргэдэг байсан. Амбан захирагч Феликт гэрчлэхэд нь Ехова тусална гэдэгт бүрэн итгэж байсан.

Ямар үед дэлгэрүүлэхэд надад илүү итгэл зориг хэрэгтэй вэ?

  • Сургууль дээр

  • Ажил дээр

  • Гэр бүлийнхэндээ

  • Бусад