Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Хүүхэд хаалга тайлж өгвөл

Хүүхэд хаалга тайлж өгвөл

Хүүхэд хаалга тайлж өгвөл эцэг эхийг нь дуудуулаарай. Ингэвэл эцэг эхийг нь хүндэтгэж буй хэрэг болно (Су 6:20). Эцэг эхийнхээ эзгүйд гэртээ оруулах гэвэл татгалзаарай. Дараа ирж болно.

Насанд хүрч яваа хүүхэд байсан ч эцэг эхийг нь дуудуулаарай. Эцэг эх нь гэртээ байхгүй бол «Чамд хэвлэл өгвөл эцэг эх чинь зөвшөөрөх үү?» гэж асуугаарай. Эцэг эх нь зөвшөөрнө гэвэл хэвлэл өгөх юм уу jw.org саитыг танилцуулж болно.

Сонирхсон хүүхэдтэй дахиж уулзахаар бол эцэг эхтэй нь уулзаарай. Эцэг эхэд нь ирсэн зорилгоо хэлж, гэр бүлд хэрэгтэй, найдвартай зөвлөгөө Библид байдгийг үзүүлж болно (Ду 119:86, 138). Эцэг эхийг нь ийнхүү хүндэтгэж, санаа тавивал сайн гэрчлэл болохоос гадна дараагийн удаа тухайн гэр бүлд сайн мэдээ хуваалцах боломж нээгдэж болох юм. (1 Пе 2:12).