Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИСАИА 34–37

Хезекиа итгэлтэй байсныхаа төлөө ивээл хүртсэн

Хезекиа итгэлтэй байсныхаа төлөө ивээл хүртсэн

Ассирийн хаан Сеннахериб, Рабшакег Иерусалим уруу илгээж, иудейчүүдийг бууж өг гэж шаардсан. Ассиричууд тэдний зүрхийг мохоож, тулалдахгүйгээр буулгаж авах гэж оролдон элдэв янзын үг хэлсэн.

  • Өөрсдөд нь хэн ч туслахгүй гэсэн. Египет та нарт туслахгүй (Ис 36:6)

  • Эргэлзээ төрүүлсэн. Ехова та нарыг таашаахгүй учир та нарын өмнөөс тулалдахгүй (Ис 36:7, 10)

  • Айлган сүрдүүлсэн. Та нар хүчирхэг ассирийн армийг сөрөн зогсож чадахгүй (Ис 36:8, 9)

  • Хорхойг нь хүргэсэн. Ассиричуудад бууж өгвөл илүү сайхан амьдарна (Ис 36:16, 17)

Хезекиа Еховад бат итгэдгээ харуулсан

37:1, 2, 14–20, 36

  • Тэрбээр хотыг бүслэлтэд бэлтгэж, чадах бүхнээ хийсэн

  • Аврал гуйн, Еховад залбирч, ард түмэндээ ч бас тийнхүү залбирахыг уриалсан

  • Ехова бат итгэлтэй байсан Хезекиаг ивээж, нэгэн тэнгэрийн элчээ илгээн ганцхан шөнийн дотор ассирийн 185 000 цэргийг хиар цохисон.