ИСАИА 52–57
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС |Христ бидний төлөө зовсон
«Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов ... Харин бид Түүнийг Бурханд яллагдаж, цохигдож, зовсон гэж бодов».
53:3–5
-
Есүс үзэн ядагдаж, буруутгагдсан. Тэрээр зовж тарчилж үхсэн учраас Бурхан түүнийг шийтгэж байна гэж зарим хүн боджээ
«Түүнийг няцалж, өвтгөх нь ЭЗЭНий таалал байв. ... ЭЗЭНий хүсэл нь Түүний гарт цэцэглэх болно»
53:10
-
Хүүгээ үхэхийг хараад Ехова зовж шаналсан нь лавтай. Гэхдээ чин үнэнч байгаад нь баярласан. Есүс амиа золиосолсноороо Бурхны үйлчлэгчид үнэнч байж чадах уу гэсэн Сатаны асуултад хариу өгсөн. Энэ нь гэмшсэн хүмүүст бас ач тустай байв. Ийнхүү Еховагийн хүсэл биелэхэд хувь нэмрээ оруулжээ