БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Ном хэвлэлээ тараахдаа ухаалаг байгаарай
«Үнэгүйгээр авснаа үнэгүйгээр өг» гэж Есүс заасан билээ (Мт 10:8). Бид энэ тодорхой зааврыг даган Библи болон ном хэвлэлээ хүмүүст үнэгүй өгдөг (2 Ко 2:17). Гэхдээ ном хэвлэл маань Бурхны Үгийн үнэт эрдэнэсийг агуулдаг. Ихээхэн хүч хөдөлмөр, үнэ өртгөөр бид ном хэвлэлээ хэвлэж, дэлхий дахинд буй хурлууд руу илгээдэг. Тийм учраас хэрэгтэй хэмжээгээрээ л авах нь зүйтэй.
Ном хэвлэлээ хэзээ ч, хаана ч өгсөн ухаалаг байгаарай (Мт 7:6). Хажуугаар өнгөрсөн хүмүүст хэвлэлээ үг дуугүй өгөхийн оронд сонирхож байгаа эсэхийг нь мэдэхийн тулд ярилцахыг хичээгээрэй. Та хавсралтад байгаа асуултын ядаж нэгд нь тийм гэж хариулж чадах уу? Тухайн хүн сонирхож байгаа эсэхийг мэдэх боломжгүй бол танилцуулга өгсөн нь дээр. Хэрэв хүн өөрөө сэтгүүл юм уу ном авахыг хүсэж байвал дуртайяа өгөх хэрэгтэй (Су 3:27, 28).