БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
«Найдвар дотор баярла»
Найдварыг зангуутай зүйрлэж болно (Ев 6:19). Найдвар байгаа учраас зүйрлэн хэлбэл бид далайн хүчит шуурганд сүйрэхгүй байж чадна (1 Ти 1:18, 19). Шуурга нь сэтгэлээр унах, эд хөрөнгөө алдах, ужиг өвчинд баригдах, хайртай хүнээ алдах гэх мэтээр үнэнч байхад саад болдог бүхэн юм.
Итгэл найдвар хоёрыг өвөрлөж явсан цагт Еховагийн амласан шагналыг тод харна (2 Ко 4:16–18; Ев 11:13, 26, 27). Тиймээс тэнгэр газрын алинд ч амьдрах бай, энэ найдвараа үргэлж санахын тулд Бурхны амлалтуудыг эргэцүүлэн бодох хэрэгтэй. Ингэдэг бол бэрхшээл тулгарахад өөдрөг байна (1 Пе 1:6, 7).
«НАЙДВАР ДОТОР БАЯРЛА» ГЭСЭН ВИДЕОГ ҮЗЭЭД ДООРХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.
-
Мосег яагаад сайн жишээ үзүүлсэн гэж хэлж болох вэ?
-
Өрхийн тэргүүнүүд ямар үүрэгтэй вэ?
-
Гэр бүлийн хичээлээрээ ямар сэдвээр ярилцаж болох вэ?
-
Бэрхшээлийн өмнө өвдөг сөхрөхгүй байхад тань найдвар хэрхэн туслах вэ?
-
Та юуг тэсэн ядан хүлээдэг вэ?