Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИСАИА 63–66

Шинэ тэнгэр, шинэ газар асар их баяр хөөр авчирна

Шинэ тэнгэр, шинэ газар асар их баяр хөөр авчирна

Диваажинг сэргээнэ гэсэн амлалтаа Ехова заавал биелүүлэх учраас «Исаиа» номын 65-р бүлэгт аль хэдийн биелж байгаа юм шигээр бичүүлсэн.

Ехова шинэ тэнгэр, шинэ газрыг бүтээнэ. Урьдын юмс санагдахгүй

65:17

Шинэ тэнгэр гэж юу вэ?

  • Дэлхий дахинд шударга ёсыг тогтоох шинэ засгийн газар юм

  • Энэ засгийн газар 1914 онд байгуулагдаж тэргүүнээр нь Христ томилогдсон

Шинэ газар гэж юу вэ?

  • Тэнгэрийн засгийн газарт дуртайяа захирагддаг бүх үндэс, овог, хэлтнээс бүрддэг хүний нийгэм юм

Урьдын юмс санагдахгүй болно гэдэг нь юу гэсэн үг вэ?

  • Бие махбод, оюун ухаан, сэтгэл санааг маань зовоосон бараан дурсамжууд бүрмөсөн арчигдана

  • Үнэнч хүмүүс жинхэнэ амьдралын амтыг мэдэрч, өдөр бүрийг сайхан дурсамжтай үднэ