Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

«Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?»—Ашиглах арга

«Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?»—Ашиглах арга

«Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?»  * товхимлыг хичээл болгоныхоо эхэнд эсвэл сүүлд суралцагчтайгаа хамт үзэх зорилгоор гаргасан. Суралцагч тань 1–4-р хичээлээр Еховагийн Гэрчүүдтэй танилцана. 5–14-р хичээлээс Гэрчүүд юу хийдгийг мэдэж авна. 15–28-р хичээлээр манай байгууллагын үйл ажиллагаатай танилцах боломжтой. Хичээлийг дэс дараагаар нь үзвэл сайн. Гэхдээ шаардлагатай бол аль нэг хичээлийг түрүүлээд үзэж болно. Хичээл болгон нэг л хуудас учир 5-10 минут үзэхэд хангалттай.

  • Эхлээд гарчигт анхаарлыг нь хандуулаарай

  • Тухайн хичээлийг нэг дор бүгдийг нь эсвэл догол мөрөөр нь хувааж уншиж болно

  • Уншсан зүйлээ л ярилцаарай. Хуудасны доод хэсгийн асуултууд, зургийг ашиглаарай. Дурдсан Библийн зүйлүүдээс алийг нь уншуулж, тайлбарлахаа дэлгэрүүлэгч өөрөө шийднэ. Тодоор бичсэн дэд гарчгууд гол гарчигтай ямар холбоотойг онцлоорой

  • «Зөвлөмж» буланг суралцагчтайгаа хамт уншиж, ажил хэрэг болгохыг зөвлөөрэй

^ Энэ товхимлын шинэчилсэн хувилбар интернэтэд бий.