Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

«Бурханд дуулгавартай байгтун—Ашиглах арга»

«Бурханд дуулгавартай байгтун—Ашиглах арга»

Сайн уншиж чаддаггүй хүмүүст Библийн үндсэн сургаалыг зургаар ойлгуулах зорилгоор «Бурханд дуулгавартай байгтун» товхимлыг гаргасан билээ. Хичээл бүр хоёр хуудас зурагтай. Зургийг сайтар бодож зурсан. Ямар дэс дараатайг сумаар заасан.

«Бурханд дуулгавартай байж мөнх амьдрагтун» товхимлын зураг нь дээрх товхимлынхтой адилхан. Гэхдээ уншиж чаддаг хүмүүст зориулсан тул дэлгэрэнгүй тайлбартай. Суралцагч нь «Бурханд дуулгавартай байгтун» товхимлоор хичээл хийх үед багш нь «Бурханд дуулгавартай байж мөнх амьдрагтун» товхимлыг ашиглах нь сайн. Нэмэлт тайлбартай хуудас олон бий. Үүнийг суралцагчдаа тохируулаад ярилцах нь зүйтэй.

Энэ хоёр товхимлыг тухайн сард тараах хэвлэл биш байсан ч тарааж болно. Хичээл заахдаа зураг ашиглан Библийн түүхийг тайлбарлаж өгөөрэй. Асуулт асууж, зөв ойлгосон эсэхийг нь магадлаарай. Хуудас бүрийн доод хэсэгт байгаа Библийн зүйлийг уншиж, ярилцаарай. Товхимлоо үзэж дууссан бол «Библийн сургаал» номоор хичээл хийн баптисм хүртэхэд нь суралцагчдаа туслаарай.